Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2018-2018
Санхүүжилт: 7,500.0 мян.төг
Түлхүүр үг : Аж үйлдвэрийн хөгжлийн бүс, аж үйлдвэрийн газарзүй, зураглалын аргазүй, олон шалгуурт шийдвэр гаргалтын шилжилгээний арга
Үр дүн
Монгол улсын хөгжлийн бүсийг тодорхойлох, байршлын нэгдсэн төлөвлөлтийн судалгаанд бид олон шалгуурт шийдвэр гаргалтын шинжилгээний (Spatial Multi citeria decision analysis-MCDA) аргыг ашигласан. Олон шалгуурт шийдвэр гаргалтын шинжилгээний арга зүй нь орон зайн олон нөхцөлт асуудлуудыг цогц байдлаар шинжилж тооцоолох газарзүйн мэдээллийн системийн аргазүйн нэгэн хэлбэр юм.
Энэхүү арга зүй, аргачлал нь аж үйлдвэрийн тохиромжтой байдлын үнэлгээнд олон хүчин зүйлсийг эрэмбэлэн (factor) тооцох боломжтойгоор давуу талтай юм. Олон хүчин зүйлүүдийг хооронд нь харьцуулахад нэг нь нөгөөгөөсөө илүү ач холбогдолтой ба эзлэх жингийн хувьд өндөр жин дарна. Иймээс энэхүү судалгааны үр дүн нь шинэлэг арга зүй, аргачлал дээр суурилан боловсруулагдсан болно.
Судалгаанд хүнс, хөнгөн, хүнд үйлдвэрийн ангиллын хүрээнд тус бүр нь гурван тэргүүлэх үйлдвэрлэлийн салбарыг сонгон авч тэдгээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүсийг олон шалгуурт шийдвэр гаргалтын шинжилгээний аргачлалын хүрээнд статистик, орон зай, бодлогын шинжилгээг хийн үйлдвэрлэлийн байршлыг зураглан гаргалаа.
-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Ноолуур, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх бүс
-Төмрийн хүдрийн үйлдвэр хөгжүүлэх бүс
-Зэсийн үйлдвэр хөгжүүлэх бүс
-Газрын тосны үйлдвэр хөгжүүлэх бүс
Гадаадад-1
Battogtokh.D, Zolzaya.A, Altanbagana.M, Sainbuyan.B, Tsogbadral.Kh, Bolormaa.Ts. Special industry Mapping in the Eartern Region of Mongolia, ERINA REPORT PLUS No.148, p16-21, 2019