Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Академич Ш.Бирагийн бүтээлийн эмхэтгэл 10 боть



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУА грант

Хугацаа: 2016-2017

Санхүүжилт: 4,000.0 мян.төг

Түлхүүр үг : түүх, соёл, үзэл

Үр дүн

Академич Ш.Бирагийн бүтээлийн 10-р ботийг хэвлүүлж тараасан.
Тэргүүн боть: Олон улсын Монгол судлалын холбоо нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Шагдарын Бирагийн эрдмийн бүтээлийн эмхэтгэл “Монгол судлалын шилдэг өв” цувралыг 2017 оны 1 сарын 1-нээс 12 сарын 31-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Тэргүүн ботид зохиогчийн 1957-1976 онд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл болох “БНМАУ-ын түүх, соёл, түүх бичлэгийн асуудалд” (Вопросы истории культуры и историографии МНР, (Сборник трудов) Составитель Ц.Ишдорж; Problems of History, Сulture and Historiography of the MPR, (Selected works) Compiled by Ts.Ishdorj) Эмхэтгэсэн Ц.Ишдорж, ШУА, Түүхийн хүрээлэн, Төв Азийн иргэншлийг судлах Монголын үндэсний комисс (Академия наук МНР, Институт истории, Монгольская национальная комиссия по изучению цивилизации Центральной Азии; Academy of Sciences of the MPR, Institute of History, Mongolian National Commission for Central Asian Civilization) эрхлэн нийтлүүлсэн юм. Уг эмхэтгэлд орсон материалыг монгол, орос, англи хэлээр ялган салгаж, бичсэн он дарааллаар нь байрлуулсан болно.
Дэд ботид Ш.Бира академичийн “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа” (Studies in the Mongolian History, Сulture and Historiography (Selected Papers), Institute for Languages and Cultures of Asia and Africa (ILCAA), Tokyo, 1994) гэдэг сонгодог бүтээлийн эмхэтгэлийг оруулж байна. Ази, Африкийн хэл соёлын судлалын хүрээлэнгээс эрхлэн Токио хотноо 1994 онд нийтлүүлсэн энэ бүтээлд Ш.Бира академич өмнөх үг, Ц.Ишдорж эмхэтгэгчийн үг, Tatsuo Nakami редакторын үг бичиж нийтлүүлсэн болно. Тус эмхэтгэлийг 1977 онд нийтлүүлсэн академич Ш.Бирагийн “БНМАУ-ын түүх, соёл, түүх бичлэгийн асуудалд” түүвэр зохиолын хоёрдугаар боть болгон нийтлүүлсэн бөгөөд хоёр дахь удаагийн энэхүү түүвэрт 1978-1991 онд бичсэн зохиолоос нь сонгон авсан юм. Үүнд монгол хэлээр найм, орос хэлээр зургаа, англиар арван гурван бүтээл сонгон авч оруулсан. Бүтээлүүдийг нь зохиогч өөрөө ямар хэлээр бичиж нийтлүүлсэн тэр хэлээр нь оруулсан билээ.
Гутгаар ботид “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа” (Studies in Mongolian History, Сulture аnd Historiography (Selected рapers), Collected аnd edited by Ts.Ishdorj, Kh.Purevtogtokh, т. III, Ulaanbaatar 2001; Bопросы истории, культуры и историографии монголии (Сборник трудов), Составитель Ц.Ишдорж, Х.Пүрэвтогтох, III, Уланбатор, 2001) бүтээлийн эмхэтгэлийг оруулж байна. Тус гутгаар ботид зохиогчийн 1992-2000 онд нийтлүүлсэн бүтээлээс нь сонгон оруулсан билээ. Үүнд: 1960 онд анх орос хэлээр Улаанбаатар хотноо нийтлэгдсэн “Монголын түвэд хэлт түүхийн зохиол” (XVII-XIX) гэдэг бүтээлийг нь монголчилж тус ботийн хамгийн эхэнд оруулсан юм. Учир нь энэ бүтээл монголчуудын түвэд хэлээр бичсэн түүхийн зохиолуудыг судалсан анхны сонирхолтой бүтээл болсон бөгөөд ач холбогдол нь одоо хүртэл хэвээр байгаа тул монгол уншигчдын сонирхлыг татна гэж найдсан хэрэг болно. 2001 онд нийтлүүлсэн зохиолын эмхэтгэл нь эрдэм шинжилгээний болон хялбарчилсан буюу нийтлэлийн чанартай гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан билээ. Бид хоёрдугаар хэсэг буюу нийтлэлийн чанартай бүтээлийг нь хасан хэвлүүлсэндээ хүлцэл өчье. Учир нь: энэхүү арван боть зохиолд зөвхөн эрдэм шинжилгээний бүтээлийг оруулж байгаа бөгөөд бас тус ботийн хэвлэлийн хуудасны хэмжээ дэндүү хэтэрсэнд оршино.
Дөрөвдүгээр ботид Ш.Бира, Түүвэр зохиолууд (Collection of selected pаpers) Эмхэтгэсэн Л.Оюунгэрэл, Улаанбаатар, 2007 он бүтээлийг орууллаа. Тус бүтээлийг академич Ш.Бирагийн 80 насны ойд зориулан ОУМСХ-ноос эрхлэн нийтлүүлсэн юм. Гуравдугаар ботийн хэмжээ дэндүү их болсон учир тус ботиос, “Монгол дахь Бүддийн шашны түүхчилсэн товч тойм”, “Монголын төрт ёсны үүсэл хөгжил”, “Монголын нэгдсэн тулгар улс байгуулагдсан нь”, “Монгол Улсын дипломат албаны ёс, соёл”, “Чингисийн “Их засаг” хуулийн талаарх сүүлийн үеийн судалгааны дүнгээс”, “Монголын нүүдлийн иргэншил ба уламжлалт мэдлэг ухаан”, “Монголын эзэнт гүрэн ба соёлын харилцаа”, “Монголд “Алтангэрэл” судрыг тахин шүтэж ирсэн нь” гэсэн найман өгүүллийг дөрөвдүгээр ботид шилжүүлэн оруулав. Хэвлэлийн хуудасны хэмжээ болон зориулалтад захирагдан хавсралт хэсгүүдийг оруулаагүй болно.
Тавдугаар ботид “Монголын тэнгэрийн үзэл” Mongolian Tenggerism (Selected papers and documents), Эмхэтгэсэн Э.Пүрэвжав, Улаанбаатар, 2011 он бүтээлийг нь оруулсан бөгөөд баримт бичиг гэсэн хэсгүүдийг нь тухайлбал, эрдмийн зэрэг горилсон бүтээлд өгсөн санал, үнэлэлт; Фүкүокагийн Азийн соёлын шагнал хүртсэн тухай; Ш.Бира академичтай хийсэн ярилцлагууд; зохиогчийн судалгааны бүтээлийн талаарх үнэлэлт, шүүмж, танилцуулга, албан бичиг, захидал зэргийг нь зөвхөн эрдмийн бүтээлийг танилцуулж байгаа тул зорилгодоо нийцүүлэн арга буюу хассан болно.
Зургаадугаар ботид 1992 онд Бээжин хотноо уйгуржин монгол үсгээр Үндэсний хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн Ш.Бира “Монголын соёл” гэдэг номыг оруулав. Мөн 1992 онд Ш.Бира “Түвэдээр бичсэн Монголын түүхийн зохиол” (XVII-XIX) номыг Цоорхой орос хэлнээс орчуулан Өвөр Монголын сурган хүмүүжлийн хорооноос эрхлэн бас уйгуржин монгол үсгээр хэвлүүлснийг хамт нийтлүүлэв. Энэ хоёр бүтээл нь Өвөр Монголд Ш.Бира академичийн бүтээл дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон жилийн өмнө нийтлэгдсэн тул одоо нэгэнт олдохгүй болжээ.
Долдугаар ботид Ш.Бирагийн “XIII-XVII зууны монголын түүх бичлэг” зохиолыг 1988 онд хятад хэлээр, мөн зохиогчийн “Ш.Дамдины Алтан дэвтэр” зохиол 1964 онд орос хэлээр нийтлэгдсэнийг нэгэн дэвтэр болгон хэвлүүлэв. Энэ нь хятад, орос хэлээр уншигчдын хэрэгцээ шаардлагыг хангасан хэрэг болно.
Наймдугаар ботид Ш.Бира “Монгольская историография” XIII-XVII вв, Издательство “Наука”, Главная редакция восточной литературы, Москва, 1978; Ш.Бира. Монгольская тибетоязычная историческая литература (XVII-XIX) Улаанбаатар, 1960, хоёр зохиолыг орос хэлээр нэгэн дэвтэр болгон хэвлүүлэв. Зөвлөлт-Оросын нэрт монголч эрдэмтэн Марк Исакович Гольман “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн талаарх Ш.Бирагийн бүтээлүүд” гэдэг шүүмждээ: “олон хэлээр нийтлэгдсэн бүтээлүүдийг нь хэл, тус бүрээр нь хамт хэвлэсэн байгаасай” гэж хүссэнийг энэ арван боть эмхэтгэлд хэрэгжүүлэхийг хичээсэн билээ.
Есдүгээр ботид Шагдарын Бирагийн Монголын түүх бичлэг 1200-1700 он, мөн Түвэд хэлт түүхийн зохиолууд (XVII-XIX) хоёр зохиолын АНУ-д англи хэлээр орчуулагдсан эхүүдийг нэгэн дэвтэр болгон нийтлүүлэв. (Shagdaryn Bira Mongolian Historical Writing from 1200 to 1700, Translated from the original Russian by John R.Krueger and revised and updated by the author, Second edition, Center for East Asian Studies, Western Washington University, Series Editor: Edward H. Kaplan, Volume Editors: Edward H. Kaplan, Henry G. Schwarz & Wayne Richter, Published 2002 by Center for East Asian Studies, Western Washington University, Bellingham, Washington 98225-9061); (Mongolian Historical Literature of the XVII-XIX centuries Written in Tibetan By Sh.Bira, Edited by prof. Ts.Damdinsuren, Translated from the Russian by Stanley N.Frye. The Mongolia Society Occasional Papers Edited by John R Krueger, Number Seven. А publication of the Mongolia Society, Bloomington, Indiana 47401, 1970),
Аравдугаар ботид Ш.Бирагийн Монголын түүх бичлэг 1200-1700 он зохиолыг зохиогчийн өөрийнх нь нэмэн засварлаж АНУ-д нийтлүүлсэн хоёр дахь хэвлэлийн англи хэлний эхээс Ц.Ишдорж орчуулсныг, мөн зохиогчийн “Ш.Дамдины Алтан дэвтэр номын тухай” номыг анх хэвлэгдсэн орос эхээс нь нэрт дуун хөрвүүлэгч Д.Бадамням орчуулсныг нэгэн дэвтэр болгон нийтлүүлэв. Ц.Ишдорж, Д.Бадамням нар тус бүтээлүүдийг анх удаа монгол хэлнээ орчуулан нийтлүүлж байгаа болно.
Арван боть эмхэтгэлийн I, II, III ботийг Ц.Ишдорж, IV, V ботийг Э.Пүрэвжав, VI, VII ботийг А.Пунсаг, VIII ботийг Н.Хишигт, IX ботийг Х.Пүрэвтогтох, X ботийг Я.Сумъяа нар редакторлан хэвлүүлсэн болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Академич Ш.Бирагийн бүтээлийн 10-р боть Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монголын түүх бичлэгийг багц сэдэвт зохиолын хэмжээнд судалсан. Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Академич Ш.Бирагийн урд өмнө Монгол хэлээр нийтлэгдээгүй бүтээлийг Монгол уншигчдын хүртээл болгосон. Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Түүх бичлэгийн шинэ чиглэл салбар буй болгосон. Дэлгэрэнгүй
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД