Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 4000.00 мян.төг
Түлхүүр үг : “цөлжилт, газрын доройтол”, “доройтсон газрыг нөхөн сэргээх”, “элсний нүүлт, хөдөлгөөн”, “ургамлан нөмрөг”, “өсөлт, хөгжилт”, “ховор ба ховордсон мод, сөөг"
Үр дүн
• Судалгаа явуулахаар сонгосон бүс нутагт 5 зүйлийн Чацарганы үр, ховордож буй мод, сөөгний 9 зүйлийн мод, сөөгнөөс тус бүр 1,0 кг үрээр үрийн сан бүрдүүлэв. Эдгээрээс 500 гр үр тарьж ургуулахын зэрэгцээ 2011 оноос эхлэн нутагшуулсан эрлийз улиасны 17 хэлбэрээс 4 зүйлийг тарьж туршив.
• Элсэн тасархай дахь туршилт-судалгааны суурингийн үржүүлгийн талбайд хүлэмж, ил талбайд тарьж туршилт явуулж, агротехнологи боловсруулах эхний шатны судалгааг явуулав.
• Эрдэм шинжилгээний ажлын тайлан 1,5 х.х.
• Эрдэм шинжилгээний өгүүлэл-1 шир.
• МУИС-д ЭШДаА Э.Дашням магистр элсэн суралцаж, энэхүү туршилтыг үргэлжлүүлэн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
• МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн 2 оюутан жил бүр амралтын хугацаанд ажиллаж, туршилт, судалгаа хийх, хэмжилт, усалгаа, арчилгаа хийх ажилд дадлагажиж байна.