Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2010-2011
Санхүүжилт: 4,000.0 мян.төг
Түлхүүр үг : Сөөгөн боролзгоно, Үнэгэн сүүлтэй балгана, Эрлийз могойн идээ, флаволон ба галлын хүчлийн уламжлалын нэгдэл, нойр булчирхайн липаза фермент, ацетилхолинэстераза ферментийн идэвх, хурц ба архаг хоруу чанар, түүхий эдийн стандарт
Үр дүн
1. Сөөгөн боролзгоны цэцэг ба навчны усан болон этилийн спиртэн ханд нь DPPH язгуурыг тун ойролцоо идэвхтэйгээр (IC50 μг/мл, 50.42-54.42) зайлуулсан үр дүн үзүүллээ.
Сөөгөн боролзгоны навч ба цэцгийн хурц хорон чанарын судалгааны дүнд К.К.Сидоровын ангиллаар навчны хуурайшуулсан усан хандны LD50=0.36 г/кг - дунд зэргийн хортой, 50% EtOH хандны LD50=0.49 г/кг - дунд зэргийн хортой, цэцгийн хуурайшуулсан усан ханд LD50=1.08 г/кг- хор багатай, 50% EtOH ханд LD50=0.54 г/кг - хор багатай болох нь тус тус тогтоогдлоо.
Сөөгөн боролзгоно, Үнэгэн сүүлхэй балгана, Эрлийз могойн идээ ургамлуудын газрын дээд хэсгийн этилийн спиртэн ханд, усан ханд, ялангуяа этилацетат, н-бутанолын туйлт бүлэг ханд нь нойр булчирхайн липаза фермент, ацетилхолинэстереза ферментийн идэвхийг дарангуйлж байгааг тогтоов.
2. Үнэгэн сүүлхэй балгана, Эрлийз могойн идээ ургамлуудын газрын дээд хэсэг өвсний стандартыг боловсруулж, батлагдах шатандаа явж байна.
3. Сөөгөн боролзгоны цэцэг, навчнаас исэлдэлтийн стрессийг бууруулах үйлдэлтэй бэлдмэл гарган аван технологийг боловсрууллаа.
4. Грант төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлын үр дүнг боловсруулж эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний өгүүлэл 4-г бичиж нийтлүүлсэн ба олон улсын хуралд 1 илтгэл амаар илтгэн хэлэлцүүлж, бакалаврын 1 ажил удирдан хамгаалуулсан болно.