Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2010-2011
Санхүүжилт: 4,000.0 мян.төг
Түлхүүр үг : Мах, уураг, липид, амин дэм, эрдэс, технологи, махны аж ахуй.
Үр дүн
Хүнс судлал, мал аж ахуй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа-боловсруулалт, сургалтын ажил эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтан, багш, судлаач, мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшнийхэнд зориулагдсан энэ номын: .
I бүлэгт дэлхийн махны үйлдвэрлэлийн тойм, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, II бүлэгт махны химийн бүрдэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, махны хүнс тэжээлийн үнэт чанар, мах, махан бүтээгдэхүүний липидийн төлөв, тосны хүчлийн бүрдэл, шинж чанар, III бүлэгт Монголын мал, мал аж ахуй, мах үйлдвэрлэл, монгол малын ашиг шим, мах боловсруулах уламжлалт технологийн талаар, IV бүлэгт махны биохимийн үндсэн үзүүлэлт, уургийн ба чөлөөт аминхүчил, аминдэм, эрдэс бодисын судалгаа, V бүлэгт монгол малын махны тосны хүчлийн бүрдэл, онцлог, VI бүлэгт таван хошуу малын махны технологийн шинж чанарын судалгаа, VII бүлэгт махны судалгаанд системийн хандлагыг хэрэглэх үндэслэлийн талаарх шинэ төсөөлөлийг багтааж, VIII бүлэгт манай орны мал аж ахуйн тулгамдсан болон онцлог зарим асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар өөрсдийн үзэл, хандлагыг тусгасан болно.