Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2009-2009
Санхүүжилт: 2600.00 мян.төг
Түлхүүр үг : Грант, академи, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, тогтолцоо
Үр дүн
1. МАУА-ийн болон "Монголын анагаах ухаан" сэтгүүлийн вэб хуудасны програмчлал, хайлтын тогтолцоог шинэчлэн боловсруулж, олон улсын жишгийн дагуу бүртгэх тогтолцоог бүрдүүлэв.
2. "Монголын анагаах ухаан" сэтгүүлийн сүүлийн 15 жилийн дугаарыг онлайн хэлбэрт бүрэн шилжүүүлж дуусгав.
3. МАУА-аас санаачилан Анагаах ухааны мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргагч ажилтан, залуу судлаачдад "Анагаах ухааны бүтээл бичих аргазүй" сургалт зохион байгуулж, анагаах ухааны цахим мэдээллийн сангийн 2 өдрийн сургалт зохион байгуулав.
4.ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны мэдээллийн цахим сан, уг мэдээллийн баазын программын сангийн (Платформ) нээлтийн үйл ажиллагаа болон цахим сангийн бүтэц, түүнийг ашиглах арга, техникийн сургалтанд МАУА-ийн 3 ажилтанг оролцуулан сургав.
5. Анагаахын бусад мэргэжлийн сэтгүүлүүдийг цахим сан үүсгэн ажиллахад нилээдгүй туршлага болж, www.mongolmed.mn анагаахын мэргэжлийн сэтгүүлүүдийн нэгдсэн цахим сан үүсгэх эхлэлийг тавьж, ашиглалтад оруулан багаар ажиллаж байна.