Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 4,000.0 мян.төг
Түлхүүр үг : липосом, ацил--циклодекстрин, диспергатор, тосон түрхлэг, нанокапсул, шарх эдгээх идэвх
Үр дүн
1. Сиверсийн шарилж /Artemisia sieversiana Willd./, Тэмээн хөх Cynanchum sibiricum Willd. , шувуун тарна Polygonum aviculare L., Сөөгөн боролзгоно /Pentaphylloides fruticosa/ ургамлуудын биологийн идэвхт нэгдлийн судалгааг явуулав.
2. Полиханаагүй тосны хүчлийн триметилхлорсилантай урвалд оруулж, үүссэн силилийн уламжлалыг тионилхлоридтай урвалд оруулж ханаагүй тосны хүчлийн хлорангидридыг гарган авав.
3. Сөөгөн боролзгоно ургамлын шарх эдгээх үйлчлэлийг хавтгай арьс-булчингийн загвар дээр хийж гүйцэтгэв. Сөөгөн боролзгоны хандны антиоксидант чанарыг судлахын тулд цусны ийлдсэн дахь малоны диальдегидийн хэмжээг болон каталазын идэвхийг тогтоов. Эмгэг морфологийн ба биохимийн судалгааны дүнгээс үзэхүл боролзгоны ханд илэрхий шарх эдгээх үйлчилгээ үзүүлдэг болох нь батлагдав.
4. Өндөр даралтаар ажилладаг гомогенизатор NanoDeBee 30 (АНУ) ашиглан гарган авсан липосом болон Хэт авиан диспергатор УЗДН-А ашиглан тосон түрхлэг гарган авах технологи боловсруулав