Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУА грант
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 4000.00 мян.төг
Түлхүүр үг : олон наст ургамал, хөрс
Үр дүн
1. Бид үр тарианы сүрэл болон бусад био хаягдлуудыг ашиглан компост, хөрсний хучлага хийн турших, цаашид ийм үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн нөөцийг мэдэх зорилгоор манай оронд жилд гарч байгаа сүрэл, шувууны цангасны судалгаа хийлээ.
Манай оронд жилийн сүрлийн нөөц 100000 гаруй тн, цангасны хуримтлал өдөрт 25 тн, жилд 9125 тн байна. Сэлэнгэ, Төв аймгуудад жилдээ ургац хураасны дараа 80700 гаруй тн сүрэл гардаг ажээ. 2008 оны урьдчилсан тооцоогоор зөвхөн энэ хоёр аймгаас гарах сүрлийн хэмжээ бараг 2 дахин өссөн буюу 150000 гаруй тн сүрэл гарах ажээ. Сүрлийг бага хэмжээгээр малын тэжээл, байшин болон гахайн хашаа барих зэргээр ашигладаг байна. Цангасыг бараг ашигладаггүйгээс гадна байгаль орчныг бохирдуулах эх үүсвэр болж байна.
2. Бид үр тарианы сүрэл, шувууны цангасаар бордоо хийх туршилт тавин 1,5 тн компост гаргаж авлаа. Хийсэн компостоор хөрс бордоход ургац сайжрахаас гадна хөрсний бүтэц нь сайжирч чийг хадгалах чадвар нь дээшилж байгаа нь туршилтаас харагдаж байна. Хэрэв үр тариа тарьдаг, шувууны аж ахуйн газрууд ашиглагдахгүй байгаагаас гадна байгаль орчныг бохирдуулах бас нэгэн эх үүсвэр болж байгаа хаягдлаараа бордоо хийж сурах юм бол байгалийн гаралтай хямд төсөр түүхий эд ашиглан бордоо үйлдвэрлэн хөрснийхөө үржил шимийг нэмэгдүүлэхээс гадна худалдаалж ашиг орлого олж болох юм. Энэ нь химийн бодис ашиглаагүй био бордоо болох юм. Гадаадад зарагддаг органик хүнсний ногоо гэдэг нь ийм төрлийн бордоогоор бордогдсон байдаг. Мөн сүүлийн үед бий болж байгаа сүүний төвлөрсөн фермүүд мөн үхрийн өтөг, бууцаар ийм бордоо хийж болох юм.
3. Үр тарианы сүрлийг ашиглан хөрс хамгаалах хучлага хийн туршив. Туршилтаас харахад сүрлэн хучлага нь хөрсний чийгийг сайн хадгалж, услахад үр урсахгүй байгаа учраас ногоо нь хяналтын талбайнаас хурдан ургаж, удаан гандаж байна. Мөн хучлагатай талбайг бордох, газрыг хагалж хөрсийг тусгайлан бэлтгэх шаардлагагүй гэдэг нь туршилтаас харагдлаа.
4. Verdyol компаниас худалдаж авсан SC32, C32 хөрс хамгаалагч хучлагаар Улаанбаатар хотын чулуу нь гарч талхалагдсан хөрсөнд зүлэг тарих туршилт тавилаа. Туршилтын дүнгээс харахад хучлагатай талбайд хэдийгээр оройтсон ч гэсэн зүлэг хяналтын талбайгаас хурдан ургаж байна. Ийм хучлага хэрэглэхэд хөрсийг тусгайлан бэлтгэхгүй, хар шороо болон бордоо хэрэглэх шаардлагагүй нь харагдаж байна. Мөн услагаа их шаардахгүй байна. Хэрэв ийм хучлагыг хэрэглэх аргыг нэвтрүүлбэл Улаанбаатар хотын үржил шим муутай хөрсийг зүлэгжүүлэн тоосжилт, хөрсний эвдрэлээс сэргийлж болох юм. Мөн хар шороон хөрс хуулан байгаль орчныг сүйтгэдэг муу зуршлыг халах боломжтой юм. Сүүлийн үед ашигт малтмал ашиглах уурхай их хөгжиж байгаатай холбоотойгоор ихээхэн сүйдэн эвдрэлд орсон хөрсийг нөхөн сэргээхэд нэн чухал юм.
5. Бид ажлынхаа явцад хөрс, түүхий эд, хийсэн бордооныхоо химийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлон туршилтаа шинжлэх ухааны үндэслэлтэй явууллаа.
6. Туршилтанд чех, манай монгол ерхөг согооврын үрүүдийг ашигласан. Чех үр нь монгол үрнээс хурдан соёолж байна. Гэхдээ өвлийг өнгөрөөж хавар дахин ургахдаа тааруу байна.
8. Сүрлээр хөрс хамгаалах хучлага хийх технологи боловсруулав.