Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 90,000.0 мян.төг
Түлхүүр үг : гянтболд, хүдэр, эрдсийн найрлага, баяжммал, шинжилгээ, спектр, вольфрамит
Үр дүн
1. Талын таваг, Улаан-Үүд, Шар хад зэрэг орд газруудын 3 технологийн дээжинд гянтболдын хүдрийн лабораторийн шиижилгээнүүд, баяжуулах технологийн туршилтуудыг гүйцэтгэж, ажлын үр дүнгийн тайланг боловсруулав.
2. Гянтболдын ордуудын хүдрийн дээж, баяжмал, хаягдал, завсрын бүтээгдэхүүний дээжийн судалгаа, шинжилгээнүүд, технологийн туршилтыг зохих арга зүй аргачлалын дагуу явуулсан. Шинжлэх ухааны онол практикийн үндэслэлтэй үр дүнгүүд гаргаж, зөвлөмж, дүгнэлт өгч уг технологийн туршилтын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж захиалагчид өгсөн ба эдгээр тайлан нь геологи, уул уурхайн үйлдвэрлэлд шилжсэн үр дүн болно.
3. Орд бүрийн хүдрийн онцлогт тохирох технологийн горим хувилбарыг тогтоох, стандарт агуулгатай баяжмал ялгах технологийн сонголт хийх, оновчтой технологийн схем, горим боловсруулах зэрэг технологийн дээжийн туршилтын үр дүн, дүгнэлт зөвлөмж, тайлан боловсруулсан.
4. Гянтболдын жижиг үйлдвэрийн ТЭЗҮ-ийн бүдүүвч загвар нь анхан шатны танилцуулга байдлаар ашиглах зориулалттай. Гянтболдын шинж чанар, хэрэглээ, бүтээгдэхүүн, зах зээлийн төлөв, бусад шинэлэг мэдээллийн тойм боловсруулсан.
5. Гянтболдын шинж чанар, хэрэглээ, бүтээгдэхүүн, дэлхийн зах зээлийн төлөв, бусад шинэлэг мэдээллийн тойм, товхимол боловсруулсан.