Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 80,000.0 мян.төг
Түлхүүр үг : үүсмэл орд, уул техникийн нөхөн сэргээлт, хаалт, байгаль орчин, алтны шороон ордын хаягдал, төмрийн хүдрийн хаягдал, эдийн засгийн үнэлгээ
Үр дүн
1. Үүсмэл ордын экологи, эдийн засгийн үнэлгээ, уул-техникийн нөхөн сэргээлтийн технологи" төслийн завсрын тайланг нэгтгэн эцсийн тайлан боловсруулсан. Энэхүү тайлан нь ордуудын бодит байдалд хэмжилт хийсэн судалгааны үр дүн болон лабораторийн туршилт, судалгааны үр дүнд тулгуурласан болно.
2. Ордын нөөцийн дахин баяжигдах шинж чанарын судалгааг хийж, тэргүүний дэвшилтэт баяжуулалтын технологийн схемүүдийг санал болгосон. Лабораторийн болон уурхайн нөхцөлд хийсэн туршилтын үр дүн. Тэргүүний дэвшилтэт технологид үндэслэсэн болно.
3. Төрөл бүрийн ашигт малтмалын үүсмэл ордуудын талаар хийсэн судалгааны ажлуудыг тоймлон авч, нөөцийн зохих нэгдсэн үнэлгээг гаргасан болно.
4. Үүсмэл ордын нөхөн сэргээлтийн технологийг байгаль орчинд учруулсан экологийн хохирол болон эдийн засгийн үр ашигтай нь уялдуулан авч үзэж, техник, технологийн сонголтыг нь хийх хувилбар нь үр дүнтэй болохыг тогтоож, үр ашгийг үнэлэх аргачлалыг боловсруулсан болно. Мөн Ухаахудагийн нүүрсний ордын хаалтын төслийг уурхайг ашиглаж эхлэхээс нь өмнө авч үзэж байх нь зүйтэй юм. жишээн дээр нөхөн сэргээлт, хаалтын төслийг боловсруулан тус уурхайд нь хүлээлгэн өгсөн,
5. Техникийн ажлын зургийг ажлын тайланд хавсаргав. Зургийн дагуу бага оврын тоног төхөөрөмж болох Минидрагийг хийж, алтны шороон ордын хаягдал дээр туршилт явуулан, туршилтын үр дүнг тайланд оруулсан.