Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 106,000.0 мян.төг
Түлхүүр үг : хүдэр, газрын ховор элемент, шил, хольц, оптик чанар
Үр дүн
ГХЭ –ийн хүдрүүд болох Лугийн гол, Мушгай худгийн дээжүүдэд ГХЭ-ийн агуулгыг тодорхойлсон. La, Ce, Nd, Pr гэсэн элементүүд зонхилох хувийг эзэлдэг болохыг тогтоосон. Мушгай худгийн дээжинд Y, Th нь бага агуулгатай харин Fe, Ca их байгааг тогтоов. ГХЭ агуулсан хүдрийн биетийн химийн найрлагыг цаашид ордын нөөцийг нарийвчлан тогтоох, улмаар ГХЭ -ийг баяжуулах, ялгаж ашиглахад чухал үндэслэл болно.
Бидний хийсэн судалгаагаар La, Ce, Nd зэрэг ГХЭ -ийг шилний жингийн 3 хүртэл хувиар түүхий эдэд нэмэн өгч хольцлоход шилний өнгө ихээхэн өөрчлөгдөж байна. Ингэснээр шилний хэрэглээг өөрчлөн ашиглах боломжтой юм. Мөн дээрхи ГХЭ -ээр шилийг хольцолсноор шилний үзэгдэх гэрлийн нэвтрэлт, шингээлт, ойлтыг өөрчлөх боломжтой бөгөөд La, Nd нь нэвтрэлтийг багасгах бол харин Ce ихэсгэж байна. Дээрх ГХЭ нь шилний хугарлын индексийг ихэсгэх ба La -ний энэ нөлөө бусдаас давуу байна.
ГХЭ-ээр хольцолсон нэмэлт тэжээлийг хэрэглэн мал, амьтны жинг богино хугацаанд өсгөх боломжтой байлаа. Ийм нэмэлт тэжээлийн туршилт, үйлдвэрлэлийн цех байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.