Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 021
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2010
Санхүүжилт: 20,400.0 мян.төг
Түлхүүр үг : Нүүрс, хийн генератор, хийжүүлэлт, буцлагч үе, нүүрсний давхаргын метан хий, Тедигийн муруй
Үр дүн
1. 30 барын даралт, 1000 С-ийн температурт үеэр (fixed bed) болон буцлагч үед (fluidized bed) хийжүүлэлтийн судалгааг явуулах боломжтой лабораторийн бага оврын реактор зохион бүтээв.
2. Буцлагч үе үүсгэх нөхцлийн онолын тооцоог температур ба даралтаас хамааруулан судалж, хүйтэн загвар дээр туршин баталгаажуулав. Үүнээс үзэхэд хамгийн бага буцлах болон хязгаар хурд нь урвалын температур ба даралт өсөхөд буурч, буцлагч үе үүсгэж буй элсний ширхэглэл томрох тусам ихсэж буй зүй тогтол ажиглагдлаа.
3. Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг үнэлэх зорилгоор цооног өрөмдөж хийн агууламжийн талаарх өгөгдлүүдийг тогтоох боломжгүй тохиолдолд Тэдигийн муруйг ашиглан нөөцийн талаархи судалгаа хийх нь тохиромжтой аргын нэг болохыг тогтоов.
4. Идэвхтэй ашиглагдаж буй 22 ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц нь ойролцоогоор 68 тэрбум м3 байгаа бөгөөд ахуйн болон эрчим хүчний түүхий эд болгон ашиглавал нэн тохиромжтой болохыг тогтоов.