Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 120,000.0 мян.төг
Түлхүүр үг : хэл хөхрөх, япон энцефалит, адууны артерит, гахайн мялзан, парвовирус, трансмиссив гастроэнтерит
Үр дүн
1. Хонины уушигны аденоматозтой тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар, зөвлөмж болон Весна-маеди өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар нь ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан.
Бог малын аденоматозыг оношлох шинжилгээний арга боловсруулав. Аденоматоз өвчний оношийг ПГУ-аар баталгаажуулав. Аденоматоз,висна-маеди, ямааны үе тархины хам халдвар тохиолдож байгааг илрүүлсэн. 1 хонинд аденоматоз,висна-маедигийн холимог халдвар байдгийг илрүүлсэн.
Весна-маедигийн вирус илрүүлэх шинжилгээнд ашигласан хонь 8, ямаа 1 эмгэгт дээжнүүдээс эс эмгэгшүүлдэг вирусын агент илрээгүй.
Весна-маедигаар өвчилсөн хонины уушигны эдээс эдийн эсрэгтөрөгч бэлтгэн идэвхийг нэвчин тунадасжих урвалаар тодорхойлоход өвөрмөц тунадасжилтын зураас үүсгэхгүй байв.
2. Мал амьтны тархины үрэвсэл (Япон энцефалит) өвчний тандан судалгааг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын 6 сумын 259 адууны цусны ийлдсийг ЭЛИСА урвалаар шинжлэн 6,1-9 хувь нь уг өвчний вирусээр халдварласныг тогтоов.
3. Адууны тараагуур судасны үрэвслийн тандан судалгааг 13 аймгийн 560 ийлдсэнд шууд бус ELISA урвалаар шинжилгээ хийв.Халдварлалтын хувийг аймгаар нь авч үзвэл Сэлэнгэ 38,8%, Төв 17,2%, Дорнод 45,8%, Хэнтий 48.8%, Дундговь 27.5%, Говь-Алтай 13.3%,Хөвсгөл 13.9%, Булган 8.1 %, Өвөрхангай 6,25%, Архангай 11,1%, Баянхонгор 20%, Завхан 1.4%, Увс аймагт эерэг дээж илрээгүй.
4. Гахайн ходоод гэдэсний халдварт үрэвслийн тархалт, халдварлалтыг ЭЛИСА урвалын аргаар Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймгийн нийт 19 гахайн аж ахуйн 360 гахайд шинжилгээ хийж, үр дүнг гаргахад 0.3 хувьд нь эсрэг бием илрэв. Гахайн парвовируст өвчний тандан шинжилгээг Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймгийн нийт 4 аймгийн 6 сумын 8 аж ахуйн 312 гахайн дээжинд ЭЛИСА урвалаар шинжилгээ хийж, үр дүнг гаргахад 64 гахай уг өвчнөөр эерэг буюу 20.5 хувьд эсрэг бием илрэв. Гахайн парвовируст өвчинтэй тэмцэх заавар боловсруулав.
5. Гахайн мялзан өвчний тандан шинжилгээг 20 аж ахуйн 348 дээжинд гахайн сонгодог мялзан өвчний эсрэг бием илрүүлэх шинжилгээгээр 340-нь сөрөг, 8 ийлдэс сул эерэг дүн үзүүлэв.
6. Бог малын мялзан төст өвчний тандан судалгааг Завхан, Сүхбаатар, Дорноговь, Булган, Сэлэнгэ аймгийн 7 сумдын 560(хонь, 220, ямаа 340) ийлдсийг өрсөлдөөнт ЭЛИСА урвалаар шинжилж үр дүнг гаргахад бүгд сөрөг дүн өгөв. Бог малын мялзан төст өвчний болзошгүй эрсдэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.