Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 007
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 249,600.0 мян.төг
Түлхүүр үг : Ургамлын өвчин, хог ургамал, агуулахын хортон шавьж, фунгицид, гербицид, биобэлдмэл, пестицидийн үлдэгдэл
Үр дүн
1. Тариалангийн мэрэгч амьтнаас хамгаалах биологийн аргын зөвлөмж боловсруулав.
2. Мэрэгч монгол чичүүл Merionus ungiuculotus. нүх, үлийн фаун, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүн, тоон хөдлөл, зүй тогтолыг илрүүлэв
3. Үр тарианы талбайн хог ургамлын эсрэг хэрэглэх шинэ нэр төрлийн гербицидийг дангаар болон холимогоор, хэрэглэх тун тогтоож зөвлөмж, заавар боловсруулав.
4. 4 талбайт сэлгээ / Уринш- буудай- төмс- арвай/, уринш- төмс- гурвалжин будаа/-нд тархсан хог ургамалтай тэмцэх зөвлөмж боловсруулав.
5. Төмсний талбайн хог ургамлын эсрэг хэрэглэх шинэ төрлийн гербицидийн холимог, биобэлд-мэлийн тун тогтоож хэрэглэх зөвлөмж боловсруулав.
6. Хог ургамлын гербицидэд тэсвэрлэх чанарт үнэлгээ өгч тогтоов.
7. Буудайн зонхилох сортуудын мөөгөнцрийн өвчинд тэсвэрлэлтийн үнэлгээг өгч сонгон шалгаруулав.
8. Буудай, арвай, хошуу будааны зонхилох өвчин үүсгэгчдийн биологи экологийн онцлогийг байгаль цаг уурын бүс, сортын онцлог, хөрс боловсруулалтын янз бүрийн хувилбар, тарих хугацаа, тарих гүн, үрийн нормтой холбон судлаж зөвлөмж боловсруулав.
9. Үр, таваарын улаанбуудайн физик, хими, биологийн шинж чанарын үзүүлэлт, стандартын шаардлагыг тодорхойлох арга боловсруулав.
10. Улсын үрийн нөөцийн агуулах, ТЭДСанд үр тариа хадгалах горим, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, хамгаалах технологи боловсруулав.
11. Шинэ төрлийн таримлын хог ургамлын эсрэг биобэлдмэл сорьж туршив.
12. Шинэ төрлийн таримлын өвчний эсрэг фунгицид болон биобэлдмэл турших, оновчтой арга боловсруулав.