Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2010-2014
Санхүүжилт: 61,000.0 мян.төг
Түлхүүр үг : уураг, цавуулаг, ризобактери, ризобиум, ус, хөрс
Үр дүн
1.1. 3 талбайт сэлгээний вандуй урьдавчинд тариалсан буудайн хөрсний 0-20 см гүний ялзмагийн агуулалт сэлгээний эргэцийн эхэнд 1.66% буюу 2.0 т/га, органик бодис (С) 0.96% болж нэмэгдсэнээс гадна нийт бичил биетний дотор актиномицетийн эзлэх хувь тарилтын өмнөхөөс хураалтын дараа 4-5 дахин нэмэгдсэн байна
1.2. 4 талбайт сэлгээний вандуй урьдавчинд тариалсан буудай 4 жилийн дунджаар хөрсний 0-20 см гүний ялзмагийн агуулалтыг 0.13% буюу 3.3 т/га-аар, нитратын азот (NO3-N)- 1.4 мг/кг- аар, хөдөлгөөнт фосфор (P2O5)- 2.1 мг/100г- аар, солилцох кали (K2O)-3.6 мг/100г- аар тус тус нэмэгдүүлж, 20.7 ц/га ургац өгч шалгарлаа.
1.3. Дөрвөн талбайт сэлгээний вандуй урьдавчинд тарьсан буудай 4 талбайт сэлгээний төмс урьдавчинд тарьсан буудайнаас хог ургамлын тоогоор 27.1 ширхэгээр, жингээр 17.0 г- аар тус тус бага байж 20.7 ц/га- ийн ургац өгч шалгарлаа.
1.4. Хөрс сайжруулж, үр тарианы ургац нэмэгдүүлэх чиглэлээр богино эргэцийн сэлгээний зөвлөмж боловсруулав
2.1. Төв бүсийн усалгаатай нөхцөлд шим бордооны үйлчлэлд төмсний ургац 14-20 ц буюу 8.2-13.7 %, зусах буудайн ургац 1.3-4 ц /га буюу 6.9-25.1 % , бөөрөн шошийнх 1.0-1.4 ц буюу 5.6-7.6%, рапсын ногоон массын ургац 7.6-27.9 ц буюу 6.7-24.6 %-иар тус тус нэмэгдэл ургац хураан авав.
2.2. Усалгаатай хүрэн хөрсний ялзмагийн агуулалт нь шим бордооноос жилд 0.42 т/га, ризобактер 0.04 т/га, эрдэс бүрэн бордооны үйлчлэлээс 0.14 т/га –аар тус тус нэмэгдэж ялзмагийн бууралт нөхөгдөж байгааг илрүүлэв. 2.3.Усалгаатай үр тарианы сэлгээнд жилд дунджаар 0.97 т/га ялзмаг задарч, усалгаагүй талбайтай харьцуулбал 2 дахин эрчимтэй явагдаж байна.
2.3. Төвийн бүсийн усалгаатай нөхцөлд төмс болон буудайг биоялзмагийн бордоогоор бордох зөвлөмж 2 –ийг боловсруулав
2.4. Баруун бүсэд малын тэжээлд зориулж олон наст буурцагт царгас 4 жил тариалаад дараагийн ээлж тариалах бэлтгэл ажил энэ 4 жилд хангагдсан.
2.5. Баруун бүсийн усалгаатай нөхцөлд Бууц/20тн/, Бууц /30тн/ болон ризобактерийн бордоогоор бордсон хувилбаруудаас: Бууц /30тн/га/-гаар бордсон хувилбар нь бусад хувилбараас хамгийн их ургацтай буюу царгас 182.6 ц/га ногоон массын, 36.5 ц/га өвсний, судан өвсний хувьд 270.5 ц/га ногоон массын, 51.3 ц/га өвсний ургац, харин хошуу будаа 178.5 ц/га ногоон массын ургац бүрдүүлсэн ба хяналт хувилбараас 13.5-25.1 ц/га ногоон массын, 4.0-12.9 ц/га өвсний ургацаар тус тус илүү байж шалгарав.
3.1. Усалгаатай нөхцөлд буудайг ризобактерийн хуурай бордоогоор тарилтын үед үртэй нь хамт бордоход хөрсний 0-20 см гүн дэх нитратын азот (NO3-N) багаас дунд хангалттай(4,2-8,8 мг/кг), хөдөлгөөнт фосфор (P2O5)-оор хангалттай (3,1-3,5 мг/100г) түвшинд хүрч дээшлэн, үрийн ургац 17,4-19,7%-иар, цавуулаг 1.7%, уураг 0.8%-иар нэмэгдэхээс гадна 1 г хөрсөн дэх бичил биетний тоо 83.1-99.6 сая.ш-ээр ихэсч, эслэг задрал хоногт 2,1 мг-аар эрчимжих боломжтойг тогтоосон.
3.2. Бактерийн бордоо хэрэглэсний дараахь жилийн таримал арвайн ургац 17.3%, 2 дахь жилийн даршны таримлын ногоон массын ургац 10,2%-иар нэмэгдэх боломжтойг судалгаагаар нотоллоо.
3.3. Вандуйг ризобиум бактерийн хуурай болон шингэн бордоогоор тарих үртэй нь хамт бордсоноор хөрсний 0-20 см-ийн нитратын азот (NO3-N) 1,2-1,5 мг/кг, хөдөлгөөнт фосфор (P2O5) 1,7-2,0 мг/100г, хөдөлгөөнт кали 3,3-3,4 мг/100г-аар тус тус нэмэгдэж, ургацыг 2,0 ц/га буюу 15,5%-иар нэмэгдүүлсэн дүнтэй байлаа.
3.4. Царгасыг ризобиум бордоогоор тарих үед үртэй нь хамт хэрэглэхэд ногоон массыг 33,2-42-7%-иар, үрийн ургацыг 1.17-1.31 ц/га буюу 2 дахин нэмэгдүүлж байв.
3.5. Усалгаатай нөхцөлд буудайг ризобактерийн бордоогоор бордох зөвлөмж, Вандуйг ризобиум бордоогоор бордох зөвлөмж тус тус боловсруулав
4.1. Усалгаатай буудайн 8.8 мян/га талбайгаас 21ц/га бүтээгдхүүн үйлдвэрлэхэд хөрснөөс жилд дунджаар азот 5460.7 т/га , фосфор 2345.6 т/га , кали 4529.9 т/га буюу нийтдээ 12336.2 т шим тэжээлийн бодис ургацтай хамт хөрснөөс алдагдаж, түүний дөнгөж 1.59 % буюу 206.1т нөхөгдсөн байна
4.2. Төмсний тариалангийн 15.6 мян/га талбайгаас 1157 т азот, 363 т фосфор, кали 1554 т буюу нийт 3074.5 т шим тэжээлийн бодис хөрснөөс авагдсаны 24.2% буюу 979.5 т хөрсөнд нөхөгджээ
4.3. Хөрснөөс алдагдсан шим тэжээлийн бодисыг нөхөхийн тулд жил бүр 10.0 мян/га талбайд буудай болон төмс тариалахад нийтдээ 18273.6 т буюу 17.3 тэрбум төгрөгийн эрдэс бордоо шаардлагатай байна.
4.4. Усалгаатай нөхцөлд 1 га-д буудай тариалахад азотын бордоо 317 кг ,фосфорын бордоо 622.8 кг, калийн бордоог 107.2 кг шаардлагатай байгааг тооцож гаргав.
4.5. Төмсний ургацаар авсан шим тэжээлийн бодисыг нөхөхийн тулд 1 га-д физик жингээр азот бордоо 104.5 кг, фосфор бордоо 418.2 кг, калийн бордоо 221 кг шаардлагатай байна.
5.1. Төв бүсийн усалгаатай талбайн хөрсний ус физикийн шинж чанарыг 5, агрохимийн шинжилгээг 5 үзүүлэлтээр үнэлж Хонгор дахь усалгаатай талбайн хөрсний параметрийг тогтоов.
5.2. 2011-2014 оны судалгааны дүнгээр хүрэн хөрсний физик шаврын эзлэх хувь 0-20 см гүнд 22,4-23,8 %, 20-40 см-ийн гүнд 22,5-23,2 % байж хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдов.
5.3. Хөрсний 0-20 см гүнд макро бүтэц буюу (<10мм+….+>0.25мм) диаметртэй хэсгүүдийн хуурай шороонд эзлэх хэмжээ 49.2 -54.1 %, 20-40 см гүнд 54.5-56.0 % байж бүтэц хангалттай ангилалд багтаж байна.
5.4. Рапс нь чийгийн хуримтлалд эерэгээр нөлөөлж бусад урьдавчаас 16.2, 6.5, 10.0 мм-ээр тус тус нөөц чийгээр илүү байна. Харин төмсийг хагалж тариалснаар чийгийн ууршилт нэмэгдэж нөөц чийгийн хэмжээ 14.2 мм-ээр бусад урьдавчуудаас доогуур байна.
5.5. Туршлагын талбайн хүрэн хөрс хагалгааны үедээ ургамал ургахад тохиромжтой агро-физикийн (0-20 см гүнд) эзэлхүүн жин 1.16 г/см3, хувийн жин 2.68 г/см3, ерөнхий сүвшилт 48.53 %-ийн үзүүлэлттэй болох нь тогтоогдов.
5.6. Усалгаатай хүрэн хөрс нь цагт хавар 35.14 мм/цаг, намар 50,37 мм/цаг усыг шингээж ус нэвтрүүлэх чадварын зэрэглэлээр “дунд зэрэг хурдтай” гэсэн ангилалд хамрагдаж байгаа нь тогтоогдов.
5.7. Хүрэн хөрс нь нитратын азотоор маш бага хангалттай байгаа нь тогтоогдов. Иймд тарималд хангалттай хэмжээнд байлгахын тулд бордоогоор нөхөж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
5.8. Усалгаатай нөхцөлд Хонгорын хүрэн хөрс нь хөдөлгөөнт фосфороор бага хангалттайгаас дунд хангалттай, хөдөлгөөнт калиар дунд хангалттай ангилалд хамрагдаж байгаа нь тогтоогдов.
6.1.Төв бүсийн усалгаатай талбайн хөрсийг боловсруулах арга барилыг судалж хөрс боловсруулалтын зөвлөмж боловсруулав.
7.1. Төв бүсэд усалгаатай талбайд аж ахуйн үнэт таримал болох зусах буудай, рапс тариалах агротехник /тарих хугацаа, үр суух гүн, үрийн норм/-ийг судлан тогтоов. Баруун бүсийн усалгаатай нөхцөлд тэжээлийн олон наст 5 ургамал тариалж туршихад царгасны Бургалтай сорт ногоон массын 22.9 ц/га, өвсний 7.5ц/га ургац өгч шалгарав.
8.1. Төв бүсийн усалгаатай нөхцөлд 3-4 талбайт сэлгээ буюу 25-33% нь нэг наст буурцагт таримал оролцсон хөрс сайжруулах болон ургацыг нэмэгдүүлэх чиглэлийн сэлгээ шалгарч байна.
8.2. Баруун бүсийн усалгаатай талбайг 3-4 жил дараалан олон наст ургамал /царгас/-ан нөмрөгтэй байлгаж хөрсийг салхины элэгдэлээс хамгаалж үржил шимийг нь сэргээн сайжруулж эргэн төмс, хүнсний ногоо тариалах шаардлагатай.