Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, цаг агаарын аюултай ба гамшигт үзэгдлийн прогноз



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2010-2012

Санхүүжилт: 9000.00 мян.төг

Түлхүүр үг : цаг агаар, уур амьсгал, тоон прогноз, бэлчээрийн болон таримал ургамлын ургац, нөлөөллийн үнэлгээ, хиймэл дагуул, динамик болон статистик прогноз

Үр дүн

1. Монгол орны ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээг агаар мандал ба биосферыг холбосон динамик загвараар хүлэмжийн хийн A1B хувилбараар бэсрэг хэмжээсийн орон зайн 30км болгож нарийвчлан хийв.
Тооцооны үр дүнг ашиглаж уур амьсгалын эктремаль үзэгдлийг илэрхийлэх индексүүдийг тооцоолж хандлага, өөрчлөлтийг тогтоов.
2. Уур амьсгалын өөрчлөлтийн бэлчээрийн ургацанд нөлөөлөх байдлын үнэлгээг экосистемийн CENTURY 4.0 загвараар мал бэлчээрлэлтийн идэгдэцээс хамааруулан үнэлэв.
Таримал ургамлын ургацын нөлөөллийн үнэлгээг буудай болон төмсний хувьд хийж агротехникийн зарим үзүүлэлт, тариалалтын хугацаа, бордоо, усалгааны норм зэрэг дасан зохицох арга хэмжээний хувилбаруудыг тогтоов.
Экологийн Нишийн загвараар ургамлын өвчин хортоны тархалт, амьдрах хугацааны өөрчлөлтийг тогтоож үнэлэв.
Хүний биеийн эрүүл мэндийн нөлөөллийн судлаж дулааны долгионы критери утгыг бүс нутгаар тогтоож, яаралтай түргэн тусламжийн дуудлагын тоотой харьцуулж хамаарлыг тогтоов.
3. Монгол оронд тохиолддог цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг нэгтгэн боловсруулж эдгээр үзэгдлүүдийн голомтын зураглалыг салхи шуурганы гаралтай онц аюултай үзэгдэл, хур тунадас, чийгшлийн гаралтай онц аюултай үзэгдэл, халуун хүйтний нөлөөлөл бүхий онц аюултай үзэгдлүүдээр хийв.
4. Бэсрэг масштабын WRF/MM5 загваруудын микрофизик, үүлний схемүүдийн хамгийн тохиромжтойг үнэлж, оролтын мэдээний газар бүрхэвчийн ангилалыг MODIS хиймэл дагуулын мэдээгээр сайжруулан газар орчмын физик процессын загвартай холбох байдлаар 144 цагийн прогноз хийх шуурхай горимын системийг бий болгов.
Агаарын хамгийн их, бага температур, хур тунадас, салхийг урьдчилан тооцоолоход Хиймэл Нейроны Сүлжээ, Кальманы шүүлтүүрийн загварыг ашиглан 5 хоногийн урьдчилан мэдээг 28 хот суурингаар гаргах загвар боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
Уур амьсгалын төвүүдийн дэлхийн хэмжээст загварын үр дүнд статистик тайлал хийх замаар сар, улирлын урьдчилсан мэдээ гаргах олон гишүүнт регресс, каноник корреляцийн аргад сууриласан статистик загваруудыг үйлдвэрлэлийн туршилтанд оруулав.
5. Манай орны ой, хээрийн бүсэд хамрагдах 10 аймгийн 55 станцын хавар, намрын улирлын мэдээгээр хуурайшлын зэргийг 2 янзын аргаар тооцож алдааг үнэлэн цаашид Нестеровын аргыг шуурхай ажиллагаанд ашиглан ММ5/WRF загварын мэдээгээр хуурайшлын зэргийг урьдчилан мэдээлэх программ хангамжийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
Радарын ажиглалтын бүсэд орж ирж буй эрчимтэй хөгжсөн үүлний голомтыг мэдэрч анхааруулах дохио өгөх технологи боловсруулан, шуурхай үйлчилгээнд нэвтрүүлэв.
Электрон мэдээллийн сан нь шороон шуурга, цасан шуурга, хүчтэй салхи, цочир ба гэнэтийн хүйтрэлт, аянга цахилгаан, мөндөр, ган, зуд, аадар бороо, үер гэсэн үндсэн 8 дэд сантайгаар дизайн нь хийгдэж судалгааны ажлын тоймуудыг нэгтгэн оруулав.
6. Монгол орны бэлчээрийн газрын мониторингийн судалгаанд дэлхийн хуурай бүс нутгийн бэлчээрийн судалгаанд өргөнөөр хэрэглэж байгаа “Шугам-цэгийн арга”-ыг өөрийн орны нөхцөлд туршин, аргазүйг боловсруулж 1500 цэгт үйлдвэрлэлд нэвтрүүлэв /Ажиглалтын заавар: ШЗ.Х.03-05-2011/.
NASA-ийн хиймэл дагуулын газрын гадаргын температурын мэдээний боловсруулалтыг хийсний зэрэгцээ ургамал бүрхэвчийн мэдээний боловсруулалтыг TCI, VCI, VHI индексээр тооцоолж гангын үнэлгээ хийх системийг боловсруулав.
Бэлчээрийн ургамлын ургацыг урьдчилан мэдээлэхэд Phygrow загвар, тарималын ургацанд WOFOST загвар, хөрсний чийгийн индексыг алхамт регрессийн аргаар тооцоолов.
7. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдээс агаарт хаяж буй гол бохирдуулагчдын ялгаралтыг олон улсын GAFORM аргачлалаар тооцоолов.
Агаарын бохирдлын өдөр тутмын хэмжилтийн мэдээг ашиглан Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10, РМ2.5 тоосонцорын агууламжийн жил, улирал, хоногийн явцыг гаргаж, эх үүсвэрүүдтэй уялдах хамаарлыг тогтоов. Тоосны бүтцийн судалгааг хийв.
Лидарын мэдээнд боловсруулалт хийж говийн бүсэд тоос, шороо тархах дээд хилийн өндрийг тооцоолж түймрийн утаа, бохирдол бүхий агаарын давхаргыг илрүүлэх боломж бүрдэв.
8. Гэр хороололыг талбайн эх үүсвэрээр авч хиймэл дагуулын зурган мэдээлэлд боловсруулалт хийж одоогийн эзлэх талбайн хэмжээгээр дүрс болон тоон мэдээлэл үүсгэв.
Улаанбаатар хот орчмын агаарын бохирдлын прогнозыг агаар мандлын тоон загвар болон бохирдлын дисперсийн 1км-ын алхамтай загваруудыг холбох байдлаар хийж ажиглалтын мэдээтэй харьцуулан статистик үнэлгээ өгөв.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цаг уурын албаны дотоод болон гадаад вэб хуудсанд Допплерын радарын мэдээний хуудас нэмж, автоматаар шинэчлэгдэх системийг бий болгов ( 2012 оны 11 дүгээр сар). 2012 Дэлгэрэнгүй
2 Өндөр услагтай үүлний анхааруулах системийг бий болгож радарын мэдээгээр хэт богино хугацааны прогноз гаргах автомат систем ( 2012 оны 6 сар). 2012 Дэлгэрэнгүй
3 ММ5 болон WRF загваруудын үр дүнг шуурхай байдлаар дүгнэх автомат системийг боловсруулан нэвтрүүлэв ( 2012 оны 2 дугаар сар). 2012 Дэлгэрэнгүй
4 MM5/WRF загварын ажиллагааны програмуудыг шинэчлэн өөрчилж, суперкомпьютерт тохируулан үйлдвэрлэлд ашиглаж эхлэв ( 2012 оны 10 дугаар сар). 2012 Дэлгэрэнгүй
5 28 хот, суурингийн хагас хоногийн хур тунадас салхины дундаж их хурдыг 5 хүртэлх хоногийн урьдчилан тооцоолох Хиймэл Нейроны Сүлжээний загварт үндэслэгдсэн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв ( 2012 оны 4 дүгээр сар) 2012 Дэлгэрэнгүй
6 ММ5 болон WRF загваруудын 130 пунктийн 3 цаг тутмын үр дүнгийн /температур, салхины хурд/ системийн алдааг засварлах технологи боловсруулав (2012 оны 1 дүгээр сар). 2012 Дэлгэрэнгүй
7 Агаарын бохирдлын 48 цагийн прогнозын системийн анхны хувилбарыг үйлдвэрлэлд турших байдлаар нэвтрүүлэв ( 2012 оны 11 дүгээр сар) 2012 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бэлчээрийн ургамлын мониторинг 2011 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД