Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 9000.00 мян.төг
Түлхүүр үг : гол мөрний урт, ус хурах талбай, хэвгий, гулдрил, голын сүлжээний нягтшил, голын эрэмбэ
Үр дүн
1. Цамбагарав, Таван Богд, Мөнхайрхан ууланд 2008-2011 онд хийсэн автомат цаг уурын станцын ажиглалт, мөстлөөс эх авах Улаан амны гол, Цагаан гол, Долоон нуурын голын урсацын 2008-2011 оны ажиглалт, мөстлийн хайлалт, хуримтлалыг Таван Богд, Цамбагарав уулын мөстөлд 2004-2011 онд тус тус хийсэн хээрийн хэмжилтийн мэдээг ашиглаж, мөстлөөс эх авсан голуудын урсац, мөстлийн масс баланс, 1940-2011 оны өндөр уулын бүсийн уур амьсгалын мэдээг сэргээн тооцож, температурын өөрчлөлтийг тогтоов.
Алтай нурууны зарим мөстлийн зузааны хээрийн хэмжилт хийж, мөстлийн талбай, эзэлхүүний хамаарлын шинэ тэгшитгэлийг боловсруулжээ. Монгол орны 580 орчим мөстөл, мөсөн голын талбайг 1940-өөд он, 1990, 2000, 2010 онд топозураг, сансрын LANDSAT дагуулын мэдээгээр тус тус тодорхойлж, Монгол орны нийт 580 мөстөл, мөсөн голын эзэлхүүнийг 21.48 шоо км буюу нийт 19.4 шоо км орчим усны нөөц агуулагдаж, тэдгээрийн дундаж зузаан 31.3 м байгааг нарийвчлан тогтоов.
2. “Зарим нуур, голын сав газар болон усан сан, усан цахилгаан станц, услалтын системийн усны тэнцлийн элементүүдийн үнэлгээ” ажлын хүрээнд Монгол орны 5216 нуур, тойрмын талбайг 1940-өөд оны топозургаар, 2000 ба 2010 оны сансрын Landsat ETM дагуулын мэдээгээр 2000 онд 5166, 2010 онд 4268 нуур, тойрмын дүрсзүйн мэдээг тус тус бүрдүүлж, эдгээрийн ялгавраар дүрсзүйн өөрчлөлтийг тодорхойлсон байна. 5 ам км-ээс бага талбайтай нуур, тойрмын талбай ба эзэлхүүн хоорондын хамаарлыг нуур, тойрмын хотгорын гарал, үүсэлтэй уялдуулан тодорхойлох тэгшитгэлүүдийг боловсруулав. Энэ нь их, том, томоохон, дунд, бага зэрэг 45 нуурын усны эзэлхүүнийг бодит ажиглалтын мэдээгээр, 5 ам км-ээс бага талбайтай жижгэвтэр нуур, тойрмын талбайг тэдгээрийн талбайгаас хамааруулан эзэлхүүнийг тогтоох замаар Монгол орны нуурын нийт эзэлхүүнийг тодорхойлох боломжийг бүрдүүлэв.
“Зарим нуур, голын сав газар болон усан сан, усан цахилгаан станц, услалтын системийн усны тэнцлийн элементүүдийн үнэлгээ” ажлын хүрээнд Монгол орны 5216 нуур, тойрмын талбайг 1940-өөд оны топозургаар, 2000 ба 2010 оны сансрын Landsat ETM дагуулын мэдээгээр 2000 онд 5166, 2010 онд 4268 нуур, тойрмын дүрсзүйн мэдээг тус тус бүрдүүлж, эдгээрийн ялгавраар дүрсзүйн өөрчлөлтийг тодорхойлсон байна. 5 ам км-ээс бага талбайтай нуур, тойрмын талбай ба эзэлхүүн хоорондын хамаарлыг нуур, тойрмын хотгорын гарал, үүсэлтэй уялдуулан тодорхойлох тэгшитгэлүүдийг боловсруулав. Энэ нь их, том, томоохон, дунд, бага зэрэг 45 нуурын усны эзэлхүүнийг бодит ажиглалтын мэдээгээр, 5 ам км-ээс бага талбайтай жижгэвтэр нуур, тойрмын талбайг тэдгээрийн талбайгаас хамааруулан эзэлхүүнийг тогтоох замаар Монгол орны нуурын нийт эзэлхүүнийг тодорхойлох боломжийг бүрдүүлэв.
3. Сансрын TERRA-AQUA/MODIS дагуулын мэдээгээр голуудын сав газар дахь цасан бүрхэцийн тархацын талбайн мэдээг бүрдүүлж, хаврын шар усны үерийн их урсацыг голын сав газрын цасан бүрхэцийн тархацын талбайгаар урьдчилан мэдээлэх тэгшитгэлүүдийг гаргаж, шалгав. Үүний үр дүнд голын шар усны үерийн урсацыг 1.5-2 сарын урьдчилалтай прогнозлох боломж бүрдэв.
4. Гол мөрөн, нуурын ус судлалын 100 гаруй харуулын усны нөөц, горимын талаарх сүүлийн 70 жилийн мэдээнд статистик боловсруулалт, тооцоо хийж, мөстөл, мөсөн гол, гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны динамик системийн судалгааны үр дүнг нэгтгэв.
Уур амьсгалын өөгрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар стратеги боловсруулахад үр дүнг ашиглаж байна.