Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 142,300.0 мян.төг
Түлхүүр үг : зусах буудай, хошуу будаа, болц, буудай, эрдэнэ шиш, нутагшуулалт, ургац
Үр дүн
1. а. Эрт болцтой Дархан-160 сорт нь 83 хоногт боловсордог, жишиг Халхгол-1 сортоос 5.2ц/га нэмүү ургацтай, уургийн агуулалтаар 1.5%-р илүү.
б. Дунд болцтой зусах зөөлан буудайн Дархан-166 сорт нь жишиг Орхон сортоос 5.4ц/га, Дархан-74 сортоос 2.7ц/га нэмүү ургацтай, 86 хоногт боловсордог,үрийн уургийн агуулалтаар 2.3%-р илүү.
в. Дунд орой болцтой зусах зөөлөн буудайн Дархан-181сорт жишиг Бурятская-34 сортоос 5.3ц/га нэмүү ургацтай, 91 хоногт боловсордог,уургийн агуулалтаар 1.5%-р илүү.
2. а. Эрт болцтой 77-88 хоногт боловсордог, Халхгол-1 сортоос 4.1ц/га нэмүү ургацтай, уургийн агуулалт өндөртэй /14.8%/, Дархан-131 сортыг Төв болон Өндөрлөг уулын бүсэд
б. Дунд орой болцтой 87-89 хоногт боловсордог жишиг Бурятская-34 сортоос 3.7ц/га нэмүү ургацтай, уургийн агуулалтаар 2.5% давуу Дархан-144 сортыг Төв бүсэд УСС-ын комиссын 2009 оны 3-р сарын 18-ны өдрийн 01/01 тоот хурлаар нутагшууллаа.
3. Буудай эрдэнэшишийг сайжруулах олон улсын төв /СИММИТ/-д хийгдсэн SHAAN229, SHA3, SERI, G.C.W1 сортуудын оролцоотой буцаах болон шаталсан эрлийз удмаас Монгол орны нөхцөлд удам үндэслэгчийг сонгох аргаар бүтээгдсэн МД-2 удам нь усалгаатай нөхцөлд 87 хоногт боловсордог, жишиг Юнцо, Цагаандэглий сортоос 6.8-8.0ц/га нэмүү ургацтай, уургийн агуулалтаар 0.8%-р илүү, налалт, өвчин хортонд тэсвэртэй шинжээр шалгарч байна.
4.а. Төв бүсэд пивоны арвайн Stratus сорт нь жишиг Винер сортоос 5.7ц/га нэмүү ургацтай, уургийн агуулалтаар -2.7% бага пивонд тохиромжтой.
б .Баруун бүсэд 69-75 хоногт боловсордог, хүнсний зориулалттай арвайн Сутай сорт нь жишиг Алаг-Эрдэнэ сортоос үрийн уургийн агуулалт 1.9% илүү, 8.0 ц/га нэмүү ургац өгөн шалгарлаа.
в.Тэжээлийн хошуу будаа Ровестник сорт нь 68-70 хоногт боловсордог,дунд эртийн болцтой, ургацын чадавхи 63.2ц/га хүрдэг. Жишиг Сельма сортоос 7.6 ц/га, ургац, үрэндээ 1.3-2.0% нэмүү уургийн агуулалттай. УСС-ын комиссын 2009 оны 3-р сарын 18-ны өдрийн 01/01 тоот хурлаар баруун бүсэд нутагшсан сортоор батлагдсан.