Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Адууны цусны паразит ба гельминт өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний цогцолбор арга боловсруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 78,000.0 мян.төг

Түлхүүр үг : Адууны бабезиоз, бабедазол, рекомбинант GST/EMA2t эсрэгтөрөгч, рекомбинант GST/RAP1 эсрэгтөрөгч, Theileria equi-ийн өсгөвөр, бэтэг

Үр дүн

1. Монгол орны байгаль газар зүйн 4 бүс бүслүүрийг хамарсан нутгуудаас авсан нийт 1750 гаруй адууны цусны дээжээс ДНХ ялгаж, бүх дээжид T.equi, B.caballi-ийг 2 шатлалтай үүрэн ПГУ-аар оношлож, нийт 996 түрхэцийг гимзийн будгаар будан микроскопын шинжилгээ, мөн өөрсдийн гарган авсан рекомбинант GST/EMA2t, GST/RAP1 эсрэгтөрөгчүүдийг ашиглан ЭЛИЗА урвалаар 1974 адууны ийлдсэнд T.equi, B.caballi-гийн эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийж тархалтын зураглал гаргав.
2. Монгол орны байгалийн 3 бүс бүслүүрээр нийт 3 төрлийн 5 зүйлд хамаарах 11000 гаруй хачгийг цуглуулан төрөл зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоосон. Мөн өвөрмөц праймер ашиглан бэлчээрийн хачигт B.caballi, T.equi-ийг илрүүлэн ялган оношлох үүрэн ПГУ-ын аргыг хэрэглэн дамжуулагч бэлчээрийн хачгуудыг тогтоон, адууны хачгийн халуун өвчний байгалийн голомтуудыг тодорхойлж, нуклеотидийн дараалал тогтоох аргыг ашиглан адууны хачгийн халуун өвчний үүсгэгчдийн бэлчээрийн хачигт тээгдэх үеийн генийн судалгааг эхлүүлсэн.
3. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үүсгэгч тус бүрийн өвөрмөц ген дээр тулгуурласан рекомбинант уургийг бактерийн системд нийлэгжүүлэн цэвэршүүлж эсрэгтөрөгч болгон оношлуур зохион бүтээж ЭЛИЗА-д ашиглах боломжтой өндөр мэдрэг, өвөрмөц эсрэгтөргчийн 2 стандартыг уг эсрэгтөрөгчдийн бэлтгэх, хэрэглэх шалгах зааврын хамт баталгаажуулжээ. Адууны хачгийн халууны үүсгэгчдийг ялгаварлан оношлох үүрэн полимеразын гинжин урвалын аргыг шинээр боловсрууллаа. Оношлогооны дэвшилтэт арга иммунохроматографын тестийн загварыг адууны хачгийн халуун өвчний үүсгэгч тус бүр дээр өвөрмөц рекомбинант уураг ашиглан гарган авсан. Энэхүү сэдэвт ажлын үр дүнд нийт 4 стандарт болон 4 заавар боловсруулан зохих дээд байгууллагаар баталгаажууллаа.
4. Бабедазол эмийн технологи боловсруулан лабораторийн өсгөвөрт туршин бабезиогийн өсгөврийг үхүүлж байгааг тогтоон улмаар B.caballi-аар зориудаар халдвар хийсэн дааганд 2мг/кг тунгаар 24 цагийн зайтай 2 удаа, T.equi-ээр халдварлуулсан дааганд 2мг/кг тунгаар имидокарбыг булчинд 24 цагийн зайтай 4 удаа тарьж эмчлэхэд богино хугацаанд бабекиогийн эсрэг эмчилгээний үр дүн өгч байв. Дээрхи тунгаар хачиг унах хугацаанд 2 удаа тарьж хэрэглэхэд бабезиогийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа нь бидний судалгаагаар тогтоогдлоо. Бабедазол эмийн стандарт, бабедазол эмийн бэлтгэх, шалгах болон хэрэглэх зааврыг боловсруулан баталгаажууллаа.
5. Адууны хачгийн халуун өвчний тархалтыг тахь, хуланд тандан судлах нь сэдвийн Хустайн Нуруу Үндэсний хүрээлэнгийн тахийн цусны дээжид бабезиоз өвчний үүсгэгч T.equi-ийг илрүүлэх үүрэн ПГУ болон ФХЭБУ-ээр эерэг, харин B.caballi-аар сөрөг үр дүн үзүүллээ. Хачгийн халуунаар өвдөж үхсэн тахиас эмгэг судлалын шинжилгээ хийлээ. Илжигэнд мөн хачгийн халууны шинжилгээ хийж үзсэн бөгөөд шинжилсэн дээжийн 20%-д T.equi илэрлээ.
6. Монгол орны ойт хээрийн бүсийн малын 8%, хээрийн бүсийн малын 4.2%, говь цөлийн бүсийн малын 1.9% нь эхинококкын халдвартай байна. Судалгааны ажлын хүрээнд халдвартай хонь болон тэмээнээс ялган авсан дээжинд хийсэн судалгаагаар Echinococcus granulosis зүйлийн G1, G6 омог болох нь тогтоогдлоо.
7. Пагдгар бадаан, эгэл марал цэцэг, эмийн багваахай, долгионтсон гишүүн, хүйтсэг шарилж зэрэг ургамлын хивэгч малын гельминтозын эсрэг идэвхийг судлан эдгээр ургамлын танины агууламжтай холбоотой болохыг тогтоолоо. Дээрх 4 зүйлийн ургамлыг ашиглан эмчилгээ-тэжээлийн долооцын загвар боловсруулсан
8. Бог малын стронгилятозын үе дэх эзэн шимэгчийн харьцааны онцлогийн судалгаа сэдэвт ажлын хүрээнд H.concortus-ынIII үелбэрийн авгалдайн биеийн эсрэгтөрөгч 1.67 мг/мл хүртэл хэмжээтэй уураг агуулж байсан бөгөөд электрофорограмм /SDS-PAGE/ урвалаар 21-196 кДа жинтэй уургийн 13 толбо илэрч буйг тодорхойлжээ.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Адууны бабезиозын үүсгэгч B.caballi-г оношлох үүрэн полимеразын гинжин урвалын арга. 2010 Дэлгэрэнгүй
2 Адууны бабезиозын үүсгэгч B.equi-г оношлох үүрэн полимеразын гинжин урвалын арга. 2010 Дэлгэрэнгүй
3 Адууны бабезиоз (B.caballi)-ыг оношлох ELISA урвалын рекомбинант GST/RAP1 эсрэгтөрөгч. 2010 Дэлгэрэнгүй
4 Адууны бабезиозын ( B.equi)-г оношлох ELISA урвалын рекомбинант GST/EMA2t эсрэгтөрөгч. 2010 Дэлгэрэнгүй
5 Бабедазол 12%-ийн тарилгын бэлдмэл. 2010 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Адууны бабезиоз (B.equi)- г оношлох ELISA урвалын Рекомбинант GST/EMA2t эсрэгтөрөгчийг бэлтгэх, шалгах заавар 2010 Дэлгэрэнгүй
2 Адууны бабезиоз (B.equi)- г оношлох ELISA урвалын рекомбинант GST/EMA2t эсрэгтөрөгчийг хэрэглэх заавар 2010 Дэлгэрэнгүй
3 Адууны бабезиоз (B.caballi )- г оношлох ELISA урвалын рекомбинант GST/ RAP1 эсрэгтөрөгчийг бэлтгэх, шалгах заавар 2010 Дэлгэрэнгүй
4 Адууны бабезиозын үүсгэгч B.caballi - г ELISA-аар оношлох рекомбинант GST/RAP1эсрэгтөрөгчийг хэрэглэх заавар 2010 Дэлгэрэнгүй
5 Бабедазол эмийг бэлтгэх, шалгах заавар 2010 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Адууны хачгийн халуун өвчний тархалтын зураглал 2010 Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 G Javkhlan , P Myagmarsuren , B. Battsetseg Case report of equine babesiosis in Przewalski’s horse (Equus ferus przewalskii) at Khustain Nuruu National Park. 2010 Дэлгэрэнгүй
2 G Javkhlan , P Myagmarsuren, B.Tuvshintulga , S Narantsatsral , B Davaasuren , B. Battsetseg Some results on prevalence of equine babesiosis in horse from forest steppe, steppe and gobi steppe zones of Mongolia. 2010 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 С. Наранцацрал, Б. Түвшинтулга, Б. Даваасүрэн, Б. Бямбаа, Б. Батцэцэг Төв болон зүүн бүсийн зарим аймгуудын адуунд бабезиоз өвчний тархалтыг молекул биологийн аргаар судалсан дүнгээс. 2008 Дэлгэрэнгүй
2 П. Мягмарсүрэн, Г. Жавхлан, Б. Баттөр, Б.Батцэцэг Имидокарб эмийн идэвхийг бабезийн эсрэг in vitro өсгөвөрт туршсан дүн. 2009 Дэлгэрэнгүй
3 Г.Жавхлан, Б.Батцэцэг Адууны бабезиоз болон адууны насны хоорондын хамаарлыг судалсан нь. 2009 Дэлгэрэнгүй
4 П. Мягмарсүрэн, Г. Жавхлан, Б. Даваасүрэн, Б. Түвшинтулга, Э. Батмагнай, А. Гульмира, Б. Баттөр, Б.Батцэцэг Адууны хачгийн халуунаас эмчлэх, сэргийлэх үйлчилгээтэй бабедазол эмийг туршсан дүн. 2010 Дэлгэрэнгүй
5 Г. Жавхлан, П.Мягмарсүрэн, Б.Баттөр, Б. Батцэцэг Адууны бабезиозын үүсгэгч Тheileria equi-ийн in vitro өсгөвөр гарган авсан нь. 2010 Дэлгэрэнгүй
6 Г.Жавхлан, П.Мягмарсүрэн, Б. Даваасүрэн, Б. Баттөр, Б.Батцэцэг Адууны хачгийн халуун өвчний оношлогоонд ЭЛИЗА болон үүрэлсэн ПГУ-ыг харьцуулан ашигласан дүнгээс. 2010 Дэлгэрэнгүй
7 Г. Жавхлан, П.Мягмарсүрэн, Б.Баттөр, Б. Батцэцэг Адууны хачгийн халуун өвчний үүсгэгч theileria equi-ийн цэвэр өсгөвөр гарган авсан нь 2010 Дэлгэрэнгүй
8 Б. Батцэцэг, П. Мягмарсүрэн, Г. Жавхлан, Б. Даваасүрэн, Б. Баттөр Адууны хачгийн халуун өвчнийг ЭЛИЗА урвалаар оношлох рекомбинант уураг гарган авсан нь. 2010 Дэлгэрэнгүй
9 Б. Баярмаа, С. Лхагвацэрэн, И.Хатанбаатар, Ц. Баттөр, Г. Батцэцэг, З. Батсүх Бог малын стронглтозын халдварын хамаарал эрчимжлийг судлаж, Haemonchus contortus-н III үелбэрийн авгалдайг өсгөвөрлөсөн дүнгээс. 2010 Дэлгэрэнгүй
10 Б. Баярмаа, Б. Чинчулуун, С. Лхагвацэрэн, И.Хатанбаатар, Ц. Баттөр, Г. Батцэцэг, З. Батсүх Haemonchus contortus-н эсрэгтөрөгч бэлтгэсэн дүн. 2010 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 G Javkhlan , P Myagmarsuren , B.Battur , B. Battsetseg Establishment of in vitro culture of erythrocytic forms of Theileria equi from Mongolian horse. 2010 Дэлгэрэнгүй
2 B, Battsetseg, P, Myagmarsuren, G, Javkhlan., J, Enkhtuya, B, Davaasuren, B, Tuvshintulga, B. Battur Development of recombinant antigens for ELISA of equine babesiosis. 2010 Дэлгэрэнгүй
3 G, Javkhlan , P, Myagmarsuren , J, Enkhtuya, B, Davaasuren, B, Tuvshintulga. , B , Battur, B. Battsetseg A comparative study of ELISA and Nested PCR for the diagnosis of equine babesiosis. 2010 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Даваасүрэн, Т.Даваадолгор, П.Мягмарсүрэн, Г.Жавхлан, Б.Батцэцэг B.equi-ийг оношлох иммунохроматографийн тест. 2009 Дэлгэрэнгүй
2 Г.Жавхлан, П.Энхбаяр, Б.Батцэцэг Study on growth of in vitro and in vivo culture of Theileria equi 2010 Дэлгэрэнгүй
3 Б. Баттөр, П. Мягмарсүрэн, Б. Даваасүрэн, Э. Батмагнай, Г. Жавхлан, Б. Түвшинтулга, А. Гульмира, Ж. Энхтуяа, Б.Батцэцэг Адууны хачгийн халууныг эмчлэх, сэргийлэхэд Бабедазол эмийг туршсан үр дүнгээс. 2010 Дэлгэрэнгүй
4 Б. Баттөр, Э. Батмагнай, Б. Түвшинтулга, Г. Жавхлан, Б.Батцэцэг Адууны хачгийн халууны эмнэлзүйн шинж тэмдгийг судалсан дүнгээс. 2010 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД