Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9013001036
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 45,000.0 мян.төг
Түлхүүр үг : зарцуулалт, трактор, комбайн, машин, үрлүүр, хронометр
Үр дүн
1. 7-н нэрийн иж бүрэн норм боловсруулахаас 7-г боловсруулсан. Биелэлт-100%.
2. 25 нэрийн заавар, аргачлал гаргав. Биелэлт-100%.
3. 2 нэр төрлийн үндэслэл, тооцоо, туршилт, хронометрийн судалгааг хийж, 2 нэрийн номонд үр дүнг оруулан, гаргав. Биелэлт-100%
4. Нийт 70 нэр төрлийн машин-тракторын угсраагаар 70 төрлийн иж бүрэн норм, норматив, жишиг үнэлгээг гаргасан. Төлөвлөсөн иж бүрдэл-35. Биелэлт-200%
5. Бүгд 5 иж бүрэн агротехникийн шаардлагын, тохируулгын заавар, зөвлөж гаргахаас 5-ыг боловсруулсан. Биелэлт-100%.
6. Тариалангийн талбайн гадаргууд сүрэл, зэрлэг ургамал, хөрсний холимог, мөн сүрлээр нийлэнхүйд нь, эсвэл зурваслан, хучлага үүсгэх технологийн 3 хувилбарын багаж хэрэгслийг туршиж, үнэлгээг гарган, сонголт хийсэн. Хучлага хийх-3, туузлан тарих-2, хөрсний нэн бага боловсруулалт, шууд тарилтын тус тус 3 хувилбарыг сонгож, 300 га талбайд агро болон механикжсан технологийн үнэлгээг гаргасан.