Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 020
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 63,000.0 мян.төг
Түлхүүр үг : цөлжилт, газрын доройтол, цөлжилтийн зураг, элсний нүүлт, элсжилт, мод үржүүлэг, тарьц, суулгац, ногоон бүс
Үр дүн
1. Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдын цөлжилтийн зургийг М 1:200 000 масштабтайгаар зохиов.
2. Судалгаанд хамрагдсан сумдын төвийн элсжилтийн зургийг М1:10 000 масштабтайгаар зохиов.
3. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвийг хамгаалах ногоон зурвасыг төвийн усан хангамжтай хамтад нь шийдвэрлэхээр зураг төсөв боловсруулан захиалагч байгууллагуудад хүргүүлсэн.
4. Ховд аймгийн Зэрэг суманд ногоон зурвасын усан хангамжийг шийдвэрлэх Хөв байгуулах зураг төсвийг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болгов.
5. Судалгаанд хамрагдсан сумын төвийн орчмын нутаг болон нутаг дэвсгэрийн хэмжээнд маршрутын судалгаа хийж хөрсний 72 ширхэг, ургамлын 35 ширхэг дээж авч лабораторийн дүн шинжилгээ хийсэний үндсэн дээр тайланг боловсруулав.
6. Булган аймгийн Рашаант сумын нутаг болох “Элсэн тасархай” хэмээх газар “Цөлжилтийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулан, хамгаалалтын ойн зурвас байгуулах, Манхан элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах механик- биологийн хамгаалалт хийх зэрэг цөлжилтийг бууруулах туршилт- судалгааг эхлүүлэв.
7. Хүлэмж болон ил талбайд хээрийн бүсийн ховор ба ховордсон мод, сөөгийг тарималжуулах судалгааны ажлууд хийгдэх эхлэл тавигдлаа.