Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 5211077
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2007-2009
Санхүүжилт: 111,263.5 мян.төг
Түлхүүр үг : уур амьсгалын өөрчлөлт, ажлын байрны автоматжуулалт, экосистемийн өөрчлөлт, дасан зохицох бодлого, агаарын бохирдол, шороон шуурга, ургамлын ургац, туйл судлал
Үр дүн
1. Улаангом, Улаанбаатар, Мөрөн станцын - 1970-2005 оны 1-12 сарын 08, 20 цагийн мэдээнд статистик боловсруулалт хийв. "Монгол орны хөрсний чийгшлийн лавлах"-ыг шинэчлэх зорилгоор 2007-2009 онд бэлчээрийн болон таримал ургамлын 20-иод талбайд хөрсний агро ус зүйн шинж чанарыг тодорхойлов.
2. Ус судлал, цаг уурын бүх төрлийн мэдээллийг орон нутгаас VISAT сүлжээгээр хүлээж авах, таних, тайлах, шалгах, засварлах, нөхөх програм хангамж, мэдээллийн дэд сангуудыг сайжруулах, өргөтгөх, РҮ2 хиймэл дагуулын үүлний мэдээг боловсруулах програм хангамжууд боловсруулж, үр дүнг 21 аймгийн УЦУОША-ын ажилд нэвтрүүлэв. БОАЖЯ-ны "Байгалийн нөөцийн менежментийн үндэсний гео мэдээллийн төв" төслийн хүрээнд РҮ-2С дагуулын мэдээг газрын мэдээгээр нарийвчлах, газар зүйн мэдээллийн системийг гүйцэтгэв. Агаарын температур тунадасны тархалтын зургийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
3. Дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын загварууд ашиглан Монгол орны уур амьсгал, түүний ирээдүйн өөрчлөлтийг 2010-2020 оны хооронд жил жилээр, цаашид 30 жил тутмаар тогтоон бүс нутгийн уур амьсгалын загвараар 2071-2100 оны Монгол орны уур амьсгалыг тооцоолж экстремаль индекс болох ган, зуд, хуурайшлын индексийг тооцоолон гаргав. Агаар мандал, биосферын харилцан үйлчлэлийг газрын доройтол, цөлжилтийн жишээ дээр судлаж бус нутгийн уур амьсгалын нөлөөллийг тогтоов.
4. Ирээдүйд цасан бүрхүүлд гарах өөрчлөлтийн үнэлгээг 2020, 2050, 2080 оноор хийв. Био уур амьсгалын нөхцлийг эквивалент эффектив температур, цацрагийн эквивалент эффектив температураар үнэлэн тооцон, царцааны амьдрах орчны дулаан тогтмол, ашигтай температурын нийлбэр, идэвхитэй температурын нийлбэр, чийг дулааны коэффициентийн тооцог хийв.
5. Уур амьсгалын өөрчлөлтөөс газар тариаланд гарч болох эрсдлийг үнэлж, дасан зохицох бодлогын хувилбаруудыг гаргав.
6. Монгол орны 28 суурин газраар агаарын хамгийн их,бага температурыг Калманы шүүлтүүрийн аргаар 5 хоногийн урьдчилалтай урьдчилан тооцоолох арга боловсруулж үл хамаарах мэдээн дээр туршиж, үнэлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
7. Агаар мандлын тоон прогнозын загвар /ММ5/-ын үр дүнг ашиглан Нейрон сүлжээний аргаар Монгол орны 28 суурин газарт хур тундасны хэмжээ болон хур тунадас орох магадлалыг 48 цагийн урьдчилалтай урьдчилан тооцоолох арга боловсруулж туршив.
8. Цасан шуурга, шороон шуургыг Нейрон сүлжээний аргаар, их салхины хурдыг Калман шүүлтүүрийн аргаар урьдчилан тооцоолох туршилтууд хийв.
9. Агаар -Биосферийн харилцан үйлчлэлийг LSM загвараар тооцоолон ММ5/WFR загвартай холбох, WRF загварыг ашиглах анхны хувилбар гаргах. ММ5 загварыг РС кластер системд зүгшрүүлэн 72 цаг хүртлэх цаг агаарын прогнозыг улсын хэмжээгээр 10 км алхамтай тооцооны тороор гаргах технологи туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэв.ММ5 загварын 4 төрлийн үүлний схемийн туршилт хийж, Kain-Fritsch -2 схемийг ММ5 загварын үүлний схемийн сонголтонд оруулав. NОАА хиймэл дагуулын мэдээ боловсруулах ААРР, IАРР программ хангамжийг зүгшрүүлэн, NОАА-АТОVS-ийн мэдээгээр босгосон чийг, температурыг ММ5-ийн анхны нөхцөлд оруулж туршсаны үр дүнд ММ5 загварт хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхлэв. Үр дүнгийн 3 тайлан гаргав.
10. Радар болон газрын станцуудын тунадасны хоорондын хамаарлын регрессийн тэгшитгэлүүдийг гаргасан бөгөөд радарын мэдээгээр газарт буух хур тунадасны хэмжээг тооцоолох боломжтойг тогтоов.
9. Буудайн цухуйлт, бутлалт, түрүүлэлт, цэцэглэлт, аарцан бололтын үе шатуудын үргэлжлэх хугацааны олон жилийн дундаж болон шугаман трендийн коэффициентийг тодорхойлов.
10. Нүүрсний шаталт, хог хаягдал, цементийн үйлдвэр, авто тээвэр.ой хээрийн түймэр, мал аж ахуй гэх мэт салбаруудаас ялгарч буй агаар бохирдуулагч хаягдлыг тооцоолох аргачлал - гаргаж туршив.
11. SIМ-АIR загвараар гол эх үүсвэрүүдээс ялгарч байгаа агаар бохирдуулагчийг тооцоолон гаргаж, УБ хотын бохирдлын тархалтын зургийг хийв. ОХУ-ын ШУА-ын Буриадын салбарын судлаачидтай хамтран газар орчмын озон болон азотын давхар ислийн суурь агууламжийн хэмжилт хийж, мэдээг боловсруулав.
12. Япон, БНСУ, БНХАУ-ын тусламжаар 2007-2009 онд Монгол оронд шороон шуурганы мониторингийн 7 станц байгуулагдав.
13. Монголын агаарын температур, хур тунадасны мэдээгээр уур амьсгалын индексийг бодож зуны улирлын хувьд ган, зуншлагатай, хэвийн, өвлийн улирлын хувьд хахир, өнтэй, хэвийн гэсэн ангилал хийж, ангилал тус бүрийн цаг уурын зарим параметрүүдийн орны зураглалыг NСЕР/NСАР давхар анализын мэдээг ашиглан хийсэн болно. Туйлын циклоны байрлалыг тогтоож Монгол орны уур амьсгал бүрэлдэхэд үзүүлэх нөлөөг тогтоов.
14. Сар, улирлын прогнозын арга боловсруулахад шаардлагатай тоон прогнозын үр дүн /АНУ-ын NCEP/ NCAR анализын мэдээ/, Япон, Солонгосын цаг уурын сар улирлын ансамбль прогнозын архивыг 1979-2007 оноор бүрдүүлж, боловсруулан төсөө хайдаг програм зохиов.
15. Дэлхийн уур амьсгалын загваруудын үр дүнгээр Туйлын ба Монгол орны уур амьсгал, түүний одоогийн ба ирээдүйн өөрчлөлт, харилцан уялдаа, нөлөөллийг судлав.