Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2007-2009
Санхүүжилт: 242570400 мян.төг
Түлхүүр үг : хөрс, боловсруулалт, элдэншүүлэг, талбай, гадаргуу, сүрлэн хучлага, ургамлын нөмрөг
Үр дүн
1. Уриншийн дараа хавар тарилтын өмнө чийг тодорхойлсон дүнгээр 1 м хүртэлх гүний чийг нь хавсан талбайд 140.9 мм буюу химийн уриншийнхаас 6.7 мм чийгээр илүү байгаа боловч үрийн хэвийн соёололт, ургалтад гол үүрэг гүйцэтгэдэг 0-20 см гүндээ 1.16-1.23 г/см3 нягтрал бүхий хөрсний 0-1 Осм чийг химийн уриншид 0.8 мм буюу 7.1 хувиар илүү байна. Химийн уриншийн энэхүү давуу байдал нь туршлага тавьсан 3 жилийн хоёрт нь ажиглагдаж байсны дээр хөрсний өнгөн хэсэгтээ илүү чийг бүхий нягтрал сайтай ийм талбайд үр жигд гүнд сууж, хурдан чийг шингээж жигд цухуйх, улмаар илүү ургац бүрдүүлэх нөхцлийг бий болгож байна. Химийн уриншид тариалсан буудайн ургац 26 ц/га буюу механик уриншаас 4.7 ц/га-аар илүү байна
- Дорнод бүсэд химийн уриншид тарихын өмнө 1 м гүний бүтээгдхүүнт чийг 6.9 мм-ээр илүү байсанаас үр тарианы ургамлууд дунджаар 12.4 ц/га ургац өгч, механик уриншаас 1.1
ц/га ургацаар илүү байна.
- Химийн уриншийн эцэст 1га талбайд 4.5 т ургамлын үлдэгдэл байгаа нь салхины элэгдлээс бүрэн хамгаалах хэмжээ юм. Химийн уриншид буудайгаас үлдэх сүрлийн хэмжээ 1 га талбайд 3.6 т байхад хөх тарианых 5.2 т, хошуу будааных 4.3т ургамлын үлдэгдэл үлдээж хөрс хамгаалах чадварыг дээшлүүлж байна. Хөх тариа 101-143 см хүртэл өндөр ургаж энэ хэмжээгээр хамгийн их ногоон масс үүсгэж намар хураалтаар 1га-д шилжүүлсэнээр 5.2 тн ургамлын нөмрөг үүсгэх боломжтой нь харагдав. Энэ нь улаан буудайнхаас даруй 1.6 тн буюу 41.3 хувиар илүү байна.
- Дорнод бүсэд химийн уринш хийсэнээр хөрсний элэгдлийг 2.1 дахин бууруулах боломжтойг тогтоосон байна. Ховдын Буянт суманд тарвас, лооль, хэмх, төмсний талбайд нийлэг хучлага хэрэглэн тариалалт хийхэд усны зарцуулга 10% багасаж, ургац хураах хугацаа 10-15 хоногоор наашилсан, нэмэгдэл ургац 20 % байна.
- Хүнсний ногооны ээлжлэн тариалалтанд царгас оруулж 3-4 жилийн дараа дахин ногоо тарих нь хөрсийг элэгдлээс хамгаалах, үржил шимийг нь сэргээх ач холбогдолтой тул Буянт сумын туршилтын талбайд 0,3 га төмсний талбайд царгас тариалан 3 дахь жилдээ арчилгаа тордолт хийж 2009 онд 32 ц/га сайн чанарын өвсний ургац авсан. Ургац хураасны дараа хөрсний гадаргууд аль болох босоо сурэл үлдээх, органик бодисын хурамтлалыг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн нэг наст ургамлыг 1.5 га талбайд тарьж туршихад судан өвсний Новосибирская-84 сорт 370 ц, эрдэнэшишийн МК-729 дээж- 450ц/га, наранцэцэгийн Енисей сорт-432ц/га ногоон массын ургац өгөв.
- Катушкины хийцийг өөрчилж ташуу шүдтэй болгох нь үрийн гаралтыг 1.1 хувиар нэмэгдүүлж, үечлэн унах үрийн урсгалыг тасралтгүй жигд хуваарилагдах боломж дээшлүүлэн, улмаар үрлүүрийн ажлын хурдыг өсгөх нөхцөл бүрдүүлж өглөө. Ташуу ховилтой катушкийн ажлын зургийг боловсруулсан. Бөгжит бул, цацруулагчаар тоноглож хийцэд нь өөрчлелт оруулсан СЗС-2.1 (баз машин); шаантаг бул, сошникт өөрчлөлт (булыг хавтгай мөөртэй болгосон, хошууны авцыг багасгасан) хийсэн СЗС-2.1; Канадын цүүц хошуу сошникоор тоноглосон СЗС-2.1 (хавтгай мөөртэй болгосон бул бүхий) гэсэн гурван өөр хийцтэй үрлүүрийг харьцуулахад хөрс хамгаалах технологийн хувьд сошникийн авцын өргөнийг багасгасан хувилбар давуутай байгаа нь туршилтаар харагдав. Тоноглосон загварууд нь үйлдвэрлэлийн нөхцөлд Обь-4, СКП-2.1 үрлүүрийг туршсан өмнөх туршилтуудын үр дүнг гүйцэхгүй байгаа тул хөрсийг цөөн хөндөх, хог ургамлыг бүрэн устгах, үрийг туузлаж тарих шаардлагыг хангаж байгаа үрлүүрийг цаашид нэвтрүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал Обь-4 үрлүүр хэрэглэхэд ургацыг 2.0 ц хүртэл нэмэгдүүлнэ.
Талбайд сүрэл цацах төхөөрөмжийн хийцийг сайжруулан, түүний эргэлтийг 1000 мин '1 дээш болгож нэмэгдүүсэн хувилбарыг гаргаж үйлдвэрлэлийн нөхцөлд туршсан нь сүрлийг 3.8 м өргөн зурвасаар цацаж байгаа хөрсөнд хучлага үүсгэх шаардлагыг хангаж байна. Гэвч сүрлийг хэрчиж цацах төхөөрөмж ашиглах нь илүү зохистой.
2. 2009 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбай, бэлчээрийн харьцаанаас хөрсний үржил шимийн гол үзүүлэлт яаж хамаарч байгааг тариалан
эрхэлж байгаа 20 аж ахуйн нэгжийн 5100 га талбай хамруулан судлахад талбайг хагалсан буюу тухайн агро ландшафтад хагалсан талбайн эзлэх хувь 60-70% байхад талбайнуудын 0-20 см гүний ялзмаг 40%-ийг эзэлж байгаа талбайнхаас 0.84-1.19%-иар бага байгаа юм. Энэ нь агроландшафт-д бэлчээрийн эзлэх хувь бага байгаа талбайд
хөрсний элэгдэл, эвдрэл илүү эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Иймээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын талбайд ландшафтын зураг зохиох явцад хөрсний элэгдэл, эвдрэл, бэлчээрийн доройтлын судалгаанаас үзэхэд Орхон-Сэлэнгийн бүс нутагт тариалангийн талбай, тариалангийн бус талбай тухайн ландшафтад 40x60 байх нь тохиромжтой байна. - Манай нөхцөлд хагалсан талбай том (250-500 га-аас их) тухайн агроландшафт эзлэх хэмжээ их байх тусам элэгдэл, эвдрэл шатлан өргөжих осолтой байна. Өөрөөр хэлбэл агроландшафтыг тогтвортой болгохын тулд хагалсан талбай бэлчээрийн харьцааг зөв тогтоох, ойн зурвас байгуулах, зурваслан тариалах, хөрс хамгаалах технологи хэрэглэх зэрэг олон арга хэмжээг оновчтой хослуулан хэрэглэх шаардлагатай байна. Ховд аймгийн газар тариалангийн онцлог нь Буянт голын сав дагуу усалгаатай тариалан эрхлэхийн зэрэгцээ төмс, хүнсний ногоо голлон тариалж үр тарианы ургамал бага хэмжээтэй тариалдаг.Тариалан эрхлэгчид нь ногооны талбайн хамт хадлангийн талбайгаа хашиж хамгаалан услаж бага ч гэсэн сайн чанарын өвс хураан авдаг. Тариалан эрхлэгчид нь цөөн тооны малтай. Энэ нутагт тариалангийн газар-тариалангийн бус газар -малын тархалтын зохистой харьцаа 60:20:20 байх нь зохистой байна.
3. Хөрсний үржил шимийг сайжруулах интеграл арга нь тариалангийн хөрсний бүтээгдэхүүнт чанарыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэс бордоо ба тухайн орон нутагт түгээмэл орших материалыг бордоо болгон хэрэглэх ажиллагааг байгалийн тэжээлийн бодисын нөөцийг ариг гамтай ашиглахад чиглэгдсэн технологитой зөв хослуулан хэрэглэхэд үндэслэгдэнэ. Төслийн хүрээнд хийгдсэн туршлага судалгааны дүнгээр манай орны нөхцөлд уринш үр тарианы 3 талбайт сэлгээнд эрдэс ба органик бордоог системтэй хэрэглэхэд мөн тэг элдэншүүлгийн технологи мөрдлөг болгосноор хөрсний хими, физик, биологийн шинж чанар сайжирч үржил шимийн төлөв байдал дээшлэх хандлагатай байгаа нь тогтоогдлоо. Тухайлбал эрдэс ба биоялзмагийн нөлөөнд нитратын азот 2.59 мг/кг, хөдөлгөөнт фосфор 2.0 мг/100г солилцох кали 7.5 мг/100г хөрсөнд тус тус нэмэгдэж байна. Үүнд тулгуурлан үр тариа тариалж буй талбайн хагалгааны гүнд агуулагдах шим тэжээлийн бодисыг дунд зэрэг болон хангалттай байлгахын тулд нитратын азот 8.1-11.0 мг/кг, хөдөлгөөнт фосфор 1.7-3.0 мг/100г, солилцох кали 10.1-15.0 мг/ЮОг хангалттай түвшинд байлгахад нитратын азот 11.1-14.0 мг/кг, хөдөлгөөнт фосфор 3.1-4.5 мг/100г байх шатлалыг баримтлах шаардлагатай.
4. - Дархан-Уул аймгийн аж ахуйн нэгжүүдэд хамгаалалтын зориулалтаар болон гадна талын тохижилтонд шар хуайс, агч, бургас, голтбор зэрэг таримлуудын 4500 ширхэг суулгац нийлүүлэв.
- Ховд аймагт хамгаалалтын зурвас байгуулах зориулалтаар улиасны 6000 бургасны 10000, чацарганы 8000 ш суулгацыг цөлжилтийг сааруулах төсөлтэй хамтран жимсний туршилтын талбайд хурдавчилсан аргаар үйлдвэрлэж Буянт суман дахь өөрийн туршилт үйлдвэрлэлийн бааз талбайд нийт 12000 ш /чацаргана, улиас, бургас/ Буянт, Ховд, Мянгад сумын тариалан эрхлэгчдэд нийтдээ 12000 ш суулгац өгч тариалалтанд нь зөвлөлгөө өгч хяналт тавин тариулсан байна.