Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2008-2009
Санхүүжилт: 17.0 мян.төг
Түлхүүр үг : натри, кали, силикат, шил, цахиур, гал уул, технологи, аморф,
Үр дүн
1. Орд газрын элсийг 1450 - 1550 "С температурт 4-5 цаг халаасны дараа дээжийн цахиурын агуулгаас шалтгаалан түүний хайлах температур өндөр байсан тул бүрэн хайлах нөхцөл бүрдэхгүй байсан. Харин Na2CO3 ба СаСО3 (анализын цэвэр)-ыг түүхий эдэд нэмж хийн 16Nа2О*10СаО*74SiO2 найрлагатай шил хайлах холимогийг бэлдэн туршилт тавихад элсний хайлах температур багасан дээрхи температурт хайлах боломжтой болсон.
2. Түүхий эдийн найрлагад орох нэгдлүүдийн хэмжээнээс хамааруулан шилний зарим параметрийг бодсон дүн SciGlas програмаар тодорхойлсон үр дүнтэй сайн тохирч байна. Урьдчилан бодолт хийж түүний дүнд уялдуулан Na2O болон СаО -г тодорхой хэмжээгээр нэмэн ордын элсний найрлагыг өөрчилж шилний шинж чанарт нөлөөлөх боломжтой болох нь харагдаж байна.
3. Монгол орны ордуудаас хайлуулсан элсний дээжийн зарим физик параметр жишээлбэл: нягт (р), хугарлын илтгэгч (n), зуурамтгай утга (b), дулаан тэлэлтийн утга (a), ажиллах цэг (А), зөөлрөлтийн цэг (L), шилжилтийн температур (Тg) зэрэг параметрүүдийг найрлагаас хамааруулан тооцоолов. Бид шилний зарим параметрт зарим бүрдүүлэгч ( Fе2О3, Мg0, СаО,Na2O. К2:0, АL2О3, SiO2,)-ийн үзүүлэх нөлөөг тодруулав.