Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1998-1999
Санхүүжилт: 200.0 мян.төг
Түлхүүр үг : хэлтэнцэр, цоргос, урьдал өвчин, хөхлөг бүтэц, цул, үүрлэг
Үр дүн
Хөхний хавдар, түүний урьдал өвчний мэс заслын үед эдийн ба эсзүйн экспресс шинжилгээг бүгд 43 тохиолдолд зэрэгцүүлэн хийсний 9 /20,9%/-д хөхний урьдал өвчин, үүний 5 /11,6%/-д хөхний эмгэг, 4 /9,3%/-д фиброаденом, 43 /79,1%/-д хөхний өмөн, үүний 7 /16,3%/-д цоргосны болон хэлтэнцэр доторх нэвчрэлгүй өмөн, 18 /41,9%/-д цоргосны нэвчрэлттэй өмөн, 9 /20,9%/-д хөхний өмөнгийн өвөрмөц хувилбар хэлбэр байгаа нь ажиглагдав.
Хөхний өмөн урьдал өвчний мэс заслын явцад эдийн экспресс шинжилгээний хажуугаар эсзүйн экспресс шинжилгээг зэрэг хийхэд түүний оношлолын үр дүн 95,3%-д хүрч байв.
Эс судлалын хувьд цоргос доторх өмөн нь орчныхоо эд рүүгээ түрж ургаагүй цоргосны эсийн үржил цул, шигшүүр, хөхлөг бүтэц үүсгэх хэлбэртэйгээр байрлана.
Эсзүйн хувьд нэвчрэлттэй цоргосны өмөн нь хавдрын эсийн хэв шинжгүйдэл, олон хэлбэрдэлт шинж, этгээд хуваагдал, замбараагүй байрлал, бүтэц үүсгэх бөөгнөрөл хэлбэрээр илэрнэ.