Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2006-2007
Санхүүжилт: 25,000.0 мян.төг
Түлхүүр үг : үл хөдлөх хөрөнгө, зах зээл, бүтээгдэхүүн, үнэлгээ
Үр дүн
Судалгааны явцад дараах үр дүн гарсан болно. Үүнд:
1.Зах зээлийн тогтолцооны судалгааны онол, арга зүйн үндэс.
2.Монгол Улсад хувийн хэвшил болон зах зээлийн төрлүүд үүсэн хөгжиж буй үйл явцын дүн шинжилгээ
3. Монгол Улсын хэрэглээний, үйлдвэрлэлийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн, санхүүгийн, мэдээллийн, үйлчилгээний зах зээлийн дүн шинжилгээ, дүгнэлтүүд;
4.Зах зээлийн дэд бүтцийн өнөөгийн байдал;
5.Дотоод зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн төлөв байдал, судалгаа, шинжилгээ, үнийн өсөлтийг зогсоох зарим арга зам
6.Дархан-Уул, Завхан аймгийн хэрэглээний зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийн үнэлгээ, дүгнэлт зэрэг болно.
Монгол Улсын дотоод зах зээлийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдэвт төслийн дээр дурьдсан үр дүнгүүд нь Монгол улсад дотоод зах зээлийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл болохоороо чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар Монгол Улсад шинэ нөхцөлд ийм чиглэлийн үр дүнгүүдийг өнөөг хүртэл судлан гаргаагүй байна.
1. Монгол Улсад зах зээлийн олон төрөл хөгжиж байна. Тухайлбал, хэрэглээний барааны зах зээл, үйлчилгээний зах зээл, үйлдвэрлэлийн хэрэгслийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл, хөрөнгийн зах зээл, санхүү, мөнгөний зах зээл, үнэт цаасны зах зээл, мэдээллийн зах зээлийг дурдьдаж болох юм. Үүнээс хэрэглээний барааны зах зээл, үйлчилгээний зах зээл, мэдээллийн зах зээл харьцангуй төлөвшин өөрийн байр сууриа олжээ. Бусад зах зээлийн төрлийн хувьд цаашид төрөөс анхаарч хөгжүүлэх шаардлага байна.
2. Зах зээлийн шинэ сиймхийд нэвтэрч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хичээж буй жижиг үйлдвэрлэгчдийн эгнээ байнга өргөжиж, авсаархан хийцтэй, бүтээмж өндөртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн өвөрмөц зах зээлийг бүрдүүлэх боллоо. Үүнтэй холбоотойгоор бизнесийн буюу байгууллагын маркетингийг шинээр эзэмшихийг шаардаж байна.
3. Дэлхийн зах зээлд нэвтэрч гадаад худалдааныхаа хүрээг өргөжүүлж буй компани, аж ахуйн нэгжүүд төрөн гарч, олон улсын бизнесийн хүрээнд зүй ¸соор татагдан орж байна. Харин тэдэнд зах зээлийн сонгомол арга зүй болох олон улсын маркетинг, бизнесийн мэдлэг туршлага дутагдсаны улмаас эрсдэл ихтэй байх нь олонтой давтагдах болов.
4. Зах зээлийн харилцаанд шилжих даацтай алхмын нэг болсон үнэт цаасны хо¸рдогч зах зээл нээгдэж, хэрэглэгчид, хувь нийлүүлэгчдээрээ хүрээлүүлэн ажилладаг хувьцаат компани болон өөрчлөгдөн ажиллах, дотоод гадаадын биржээр хувьцаагаа худалдаж бизнесээ үлэмж өргөжүүлэх боломжийг шуурхай ашиглах тулгамдсан зорилт монголын томоохон үйлдвэр, компаниудын стратегийн чухал асуудал болон хувирч байна.
5. Судалгаанаас үзэхэд бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг зогсоох зорилгоор эхний ээлжинд дараах зарим арга хэмжээг авч болох юм. Үүнд:
1). Юуны өмнө манай улсад инфляцийн үндсэн төрлүүд болох эрэлтээр өдөөгдсөн инфляци, зардлаар өдөөгдсөн инфляци, үнэ тогтоох эрхээр өдөөгдсөн буюу захиргаадлын инфляци, салбарын инфляци зэргийн илрэл (аль нь, эсвэл тодорхой нэг хо¸р нь, магадгүй хосолмол байж болох) ямар түвшинд байгааг нарийвчлан судлаж тогтоох хэрэгтэй байна.
2). Урьдчилсан судалгааны дүнгээс үзэхэд одоо манайд үргэлжилж байгаа үнийн ерөнхий түвшний өсөлт буюу инфляци нь 1 )үнэ тогтоох эрхээр өдөөгдсөн буюу зах зээлд дангаар но¸рхсон зарим компаниудын зүгээс үнийг зориуд хөөрөгдсөн 2) импортоор авдаг бараа, бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн гэсэн 2 үндсэн шалтгаантай холбоотой байх магадлал өндөр байна. Мөн эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшин доогуур байгаа нь ч бас нөлөөлсөн байна.
Ийм нөхцөлд дараах тодорхой арга хэмжээг ойрын үед авч болох юм. Үүнд:
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулж зах зээлд дангаар но¸рхсон компаниудын зүгээс үнийг зориуд хөөрөгдсөн тохиолдолд авах арга хэмжээг чангатгах шаардлагатай байна. Судалгаанаас үзэхэд зах зээлд борлуулж байгаа зарим барааны үнийн өсөлт тухайн улсаас импортолж байгаа үнийн өсөлтөөс нилээн өндөр байгаа нь үнийн хөөрөгдөл бас байж болохыг харуулж байгаа юм. Жишээлвэл, ургамлын тосны зах зээлд борлуулж байгаа үнэ ийм байдалтай байна. Зах зээлд дангаар но¸рхол тогтоосон компаниудыг задлах, шударга өрсөлдөөний эрүүл орчныг бий болгоход татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогыг ч чиглүүлж болох юм.
Цаашдаа газрын тос, ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа зэрэг импортын барааны гадаад зах зээлээс, тэр тусмаа нэг улсаас шууд хараат байдалд орсоныг анхааралдаа авч, эл байдлаас гарах арга зам, бодлогыг тодорхойлж урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Импортоос бүрэн хараат хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг сайжруулах нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нефтийн бүтээгдэхүүн импортлож байгаа орнуудынхаа хүрээг өргөтгөх, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр Засгийн газрын түвшинд идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. ОХУ-д газрын тосны экспортын гаалийн татвар 12 сарын 01-ээс тонн тутамд 273-275 ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг анхааралдаа авч импортын гаалийн татварыг хөнгөлөх зэрэг холбогдох арга хэмжээг урьдчилан авах тал дээр анхаарах нь зүйтэй юм. Мөн бензин шатахуун импортлогч компаниудад олгох зээлийн хүүг уян хатан болгох, нефтийн бүтээгдэхүүнийг нөөцлөх, татварыг борлуулсны дараа төсөвт төвлөрүүлдэг болох зэрэг арга хэмжээ авч болох юм.
Зах зээлийн тогтолцоот орнуудад хэрэглэдэг зарим аргыг, тухайлвал Нийт эрэлтийг бууруулах, Рациональ хүлээлтийн, Цалин ба үнийн хяналтын, Татвар суурьтай орлогын бодлогын гэх зэрэг аргуудыг хэрэглэх боломж байгаа эсэхийг судлан тогтоож , боломжтой заримыг нь хэрэгжүүлж эхлэх,
Макро эдийн засгийн түвшинд эдийн засгийг тэлэх бодлого явуулж байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний нийлүүлэлтийг хэт их нэмэгдүүлэхгүй байхад Монгол банкнаас анхаарах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсөж байгаа нь инфляцид хэрхэн нөлөөлж байгааг анхааралтай судлаж зохицуулалтын арга хэмжээ авах нь зүйтэй юм.
Өргөн хэрэглээний хүнсний болон хөдөө аж ахуйн зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах явцад гарч буй олон шат дамжлагуудад бараа бүтээгдэхүүний нэмэгдэл үнэ болон үнийн хөөрөгдөл бий болоход хяналт тавьдаг, түүнээс урьдчилан сэргийлж зохицуулдаг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөмж болгож байна. Энэ хүрээнд Биржийн тухай болон Худалдааны тухай хуулиудыг ойрын үед боловсруулж батлуулах зайлшгүй шаардлагатай байна.