Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 0001
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 22500000 мян.төг
Түлхүүр үг : бичил мужлалын зураг, хөрсний оргил хурдатгал, газар хөдлөлтийн голомт
Үр дүн
1. Хээрийн геофизикийн судалгааны ажил явуулж, мэдээлэл боловсруулалт хийв.
2. Үр дүнгийн тайлан ба бичил мужлалын зураг зохиов.
3. Тухайн судалгааны талбайд аюул учруулж болох хүчтэй газар хөдлөлтүүдийн голомтуудыг тогтоон тэдгээрийн геологи, физик шинжүүдийг судалснаар голомтын ерөнхий загварчлалыг гаргасан.
4. Үүн дээрээ үндэслэн тухайн голомтуудаас тархах сейсмик долгионы тухайн талбайд үзүүлэх үйлчлэлийн хэмжээг тогтоон загварчилсан.
5. Талбайд тархах сейсмик долгионы хурдны загвар, зонхилох давтамж болон инженер сейсмологийн нөхцлийг тогтоон үүний үндсэн дээр газар хөдлөлтийн аюулын үнэлгээний бичил мужлалын зургийг зохион гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.