Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 022
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 53825600 мян.төг
Түлхүүр үг : шимтэглэй, стеллерол, салофит, тэсвэрт чанар, хунчир, лантанз
Үр дүн
1. Царцааны гаралтай Акритракт бэлдмэлийг амьсгалын замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, уушигны төрөл бүрийн эмгэгийн үед хэрэглэж болохэм судлал, эм зүй, эмнэл зүйн зохих үр дүнгүүдийг гарган авч улмаар үйлдвэрлэх, нийлүлэх технологийн горим, техик эдийн засгийн үндэслэл боловсруулав. Бэлдмэлийн эм зүй, ариун чанар, хоргүйжлийн шинж чанарыг судалж тогтоосон. Голионы бэлдмэлийн үйлдвэрлэх, шалгах хэрэглэх заавар, эмийн стандартыг боловсруулав. Акритракт бэлдмэлийн шинэчилсэн технологи бий болсон байна.
2. Хувьсанга хунчирын хордлогоос мал сүргийг сэргийлэх , эмчлэх бэлдмэлийн идэвхи, дархлаат ийлдэсний хадгалах хугацааг тогтоов. Хувсанги хунчирын хордлогоос сэргийлэх, эмчлэх дархлаат ийлдэсний техникийн шардлага бүхий стандартын төсөл боловсруулав.
3. Голын хорд агуулагдах хордуулагч бодисын тоо, хэмжээ, хорон чанар, кумуляц үүсгэх чанар, хордуулагч бодисын үйлчлэлээр мал, амьтны эд эрхтэнд үүсэх эмгэг өөрчлөлтүүдийг судалж тогтоосны үр дүнд үндэслэн мал, амьтны биед үүсэх голын хорын хордлогын үед хорыг саармагжулах зөвлөмж, голын хорын дээж бэлтгэх заавар боловсрогдов.
4. Хуурамч Сибирийн Шимтэглэйн хорон чанарыг 15%-ийн усан ханднаас тодорхойлоход 3,2г/кг бөгөд биед хуримтлагдах үйлчилгэ үзүүлдэгүй байна. Ургамлын химийн судалгаагаар танин 19,27%, кофейн 1,61%, нийлбэр флаваноид 7,3% агуулагддаг байна. Хуурамч Сибирийн Шимтэглэйн загвар бэлдмэл нь цус бүлэгнэлтийг багасгах, үрэвсэл намдаах, шарх сэдрэлтийг удаашруулах өвөрмөц үйлчилгээтэй болох нь фармакологийн туршилтаар батлагджээ. Загвар бэлдмэлийн стандартын төсөл боловсрогдов.
5. Лантанзын гол үйлчлэгч бодисын орчин үеийн химийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж байгаа хромато-массспектрийн аргаар судлан тогтоосны үндсэн дээр ургамлын фармакологийн судалгаа явуулж өвдөлт намдаах, шээс ялгаралтыг нэмэгдүүлэх, антиоксидант үйлдэлтэйг тогтоосон. Дээрх судалгааны үр дүнд үндэслэн уушигны эмгэгтэй мал дээр эмнэлзүйн, фармакологийн туршилтыг явуулж эмчилгээний идэвхийг тогтоосноороо уушигны эмгэгийн үед хэрэглэх эм бэлдмэлийн анхдагч загварыг бий болж, түүхий эдийн стандартын төсөл боловсрогдов.
6. Стеллерол, салофит, хаг унагаах зэрэг бэлдмэлүүдийн үйлдвэрлэлийн технологийн гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэж, тэдгээрийг үйлдвэрлэх техник эдийн засгийн үндэслэл бий болж, мал эмчилгээний практикт бүрэн нэвтрүүлэх боломж бүрдэв. Эдгээр эмийг үйлдвэрлэх жижиг цехийн хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа хийгдэв. Судалгааны ажлын үр дүнд "Салофит" бэлдмэлийн стандартанд нэмэлт өөрчлөлт оруулж, "Оксистер" тосон түрхлэг, 90,0 гаруй хувийн эмчилгээний идэвхтэй хаг унагаах зориулалт бүхий "Алькум" шинэ эмийн стандарт, Цагаан ортуузын өвсний стандарт боловсрогдов.
7. Энэ судалгааны ажлын үр дүнд " Тамир" нэртэй мал тэнхрүүлэх бэлдмэл зохион бүтээгдэж, шинээр бий болсон бэлдмэлийн хурдан морины бодис солилцоонд үзүүлэх нөлөөллийг уяа сойлгын үе шат тус бүрд хяналтын хэсгийнхтэй харьцуулан судалсан байна.Судалгааны ажлын үр дүнд мал тэнхрүүлэх тэр дундаа хурдны моринд эрдэс, усны солилцоог тэнцвэржүүлэн барих, улмаар хурдны моринд элбэг тохиолддог бахардалтаас сэргийлэх үр дүнтэй бэлдмэл болж чадсан байна.
8. Хөрөнгөн эсээс гарган авсан "Нуклеинат натри" бэлдмэлийг дахин задлан гидролизэд оруулах замаар шинэ технологи боловсруулан "Нуклеотид" нэртэй бэлдмэлийг гарган авсан. Шинээр гарган авсан бэлдмэлийн бодисын солилцоонд үзүүлэх нөлөөллийг лабораторийн амьтан болон хонинд цуврал туршилт, шинжилгээгээр судлан тогтоосон болно.
9. Сүүлийн жилүүдэд экологи орчны өөрчлөлт болон саалийн механикжсан фермд маллагдаж байгаа саалийн үнээнд элбэг тохиолддог ясны төрөл бүрийн эмгэгүүд ялангуяа ясны сөнөрлийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион бүтээгдсэн шинэ бэлдмэлийн эм зүйн суурь судалгааг лабораторийн цагаан хулганад, бодис солилцоо, эрдсийн солилцоонд үзүүлэх нөлөөллийг саалийн үнээнд тус тус туршин үр дүнг гаргасан.
10. Байгалийн эрдэст нэгдэл болох барагшуны найрлага дахь эмчилгээний идэвхит бодисыг ялган авах аргачилал боловсруулан туршиж, уг аргачиллаар гарган авсан идэвхит бодисын физик, химийн үзүүлэлтэнд тулгуурлан эмийн бэлдмэлийн хувилбар боловсруулсан. Бэлдмэлийн хувилбарын эм зүйн суурь үзүүлэлт болон мал амьтны ердийн тэсвэрт чанарт нөлөөлөх нөлөөллийг лабораторийн амьтан болон хонинд улиралын давтамжтай судлан үр дүнг тогтоосон. Бэлдмэлийн ариун, хоргүй болон бэлдмэлд тавигдах бусад үзүүлэлтүүдийг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргуудаар шинжлэн бэлдмэлийн эцсийн хувилбарыг тогтоон "Барагмин" нэртэй шинэ бэлдмэлийг зохион бүтээсэн болно.
11. Төрөл бүрийн мал амьтдын бодис солилцоог хэвийн хэмжээнд барих, бие махбодыг зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодисоор хангах зорилгоор эрдэс, давснуудыг зохих норм, хэмжээгээр хольж бэлтгэсэн тэжээлийн жорын хувилбаруудыг боловсруулсан. Хувилбаруудын мал амьтны эрдсийн болон бодис солилцоонд үзүүлэх нөлөөг үхэр, хонинд харьцуулан судлаж бусад жорноосоо үр нөлөө нь өндөр байсан тэжээлийн жорын 1 хувилбарыг сонгон бусад туршилт, шинжилгээг хийж явууллаа.Судалгааны ажлын үр дүнд тэжээлийн нэмэгдэл бодис буюу тэжээлийн жор боловсрогдсон болно.