Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 694699000 мян.төг
Түлхүүр үг : азот, бордоо, механохими, фосфор
Үр дүн
1. Монгол улсын фосфоритын асар их нөөц дээр тулгуурлан экологит ээлтэй, хаягдалгүй механохимийн аргаар фосфоритыг боловсруулан идэвхжүүлсэн фосфорын бордоо гаргах улмаар азот-фосфор-калийн холимог бордоо үйлдвэрлэх технологи боловсрууллаа. Жилд 2112 тн холимог бордоо үйлдвэрлэх бага оврын үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулж патентын эрх авах мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү аргаар гаргаж авсан холимог бордоон дахь азот 14%, фосфор 14% болон кали 11.2% байна.
2. Вегатацийн болон талбайн туршилтаар бидний гаргаж авсан азот-фосфор-калийн холимог бордоо нь Cherry Belle сортын улаан луувангийн ургацыг 30-60%,Impala төмсний ургацыг 10-20% тус тус нэмэгдүүлсэн. Энэхүү бордооны чанарын үзүүлэлт нь олон улсын стандартын шаардлагыг хангаж байгаа болно.
3.Байгалийн фосфоритыг механохимийн аргаар боловсруулахад шинэ фаз болох кальцийн фторид (CaF2) үүсдэг гэсэн механохимийн онолын судалгаанд давамгайлж байсан ОХУ-ын нэрт эрдэмтэн В.В. Болдыревын таамаглалыг энэхүү төсөлт ажлын хүрээнд хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнгээр баталсангүй. Фосфоритыг механохимийн аргаар боловсруулахад шинээр фаз үүсдэггүй ба идэвхжүүлсний дараах фосфатын уусалт эрс сайжирч байгаа нь механик энергийн нөлөөгөөр талст бүтэц аморфжилттай холбоотой гэсэн таамаглалыг дэвшүүлээд олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд нийтэлж баталгаажууллаа.
4.Фосфоритын эрдсийн бүтцийн судалгааг tof-нейтрон, X-ray дифрактометр зэрэг багажит анализын аргуудаар нарийвчлан судалсны дүнд кальцийн атом нь бари болон стронцийн атмуудтай изоморф халалцалд орсныг илрүүлж, Бүрэнхааны ордын фосфоритын химийн томъёог шинэчлэн тогтоосон.
Ca4.653Sr0.012Ba0.334(PO4)3F0.658OH0.342