Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9104399
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 12000000 мян.төг
Түлхүүр үг : улаан түлээ, мөнххаргана, лидэр, улаантулам, ургамал
Үр дүн
1. Өмнөговь аймгийн Номгон, Баяндалай сумын нутаг дахь Говь Алтайн уулсын Өмнөд хэсгийн ховор, сонирхолтой ургамлын тархалт, ургах байдалтай танилцсан бөгөөд говийн суурин газар чимэглэлийн зорилгоор, генофондыг хадгалах зорилгоор тарих боломжтойг харуулж олны анхаарлын төвд хүргэлээ.
2. Мөнххаргана бол мөнгөлөг туяатай, мөнх ногоон навчтай, алтан шаргал цэцэгтэй, гоёмсог, 2 м хүртэл өндөр сөөг бөгөөд пиптентик хэмээх алкалоид
агуулсан хорт ургамал, уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамал юм. Энэ ургамал нь залуу бутаар шилжүүлэхэд сэргэн ургах чадвар
муу, харин үрээр хялбархан ургадаг тул Гурван Сайхан уулын арын жуулчны баазыг тохижуулахад тарьж эхлэв.
3. Улаан түлээ (Пржевальскийн чармай) бол ганд тэсвэртэй, энгийн шилмүүсэрхүү навчтай, мөнгөлөг цэцгийн дагавартай, 1 м хүртэл өндөр, мөн метр орчим голчтой бөөн сөөг бөгөөд залуу бутаар шилжүүлэн суулгахад сэргэн ургах чадвартай. Энэ ургамлыг Номгон сумын төвд Хөрх уулын өврөөс авч ирж ургуулаад байна. Говийн суурин газар цэцэрлэгжүүлэхэд ашиглах боломжтойг нотоллоо.
4. Өмнөговь аймгийн Номгон сумаас 2007 оны 6-р сард цуглуулж тодорхойлсон улаан түлээ, мөнххаргана, лидэр зэрэг 3 зүйл ургамлын дээжийг МУИС-ийн
Биологийн факультетийн Ургамлын биохимийн лабаораторит метанол, бутанол, гексан, этилацетан, хлороформ, этанол ба нэрсэн ус гэсэн 7 уусгагчид хандлахад метанол ба бутанолд хандалсан ургамлын дээжүүд микробын эсрэг идэвхи илүүтэй үзүүлэв. Хөгц мөөг болон Ps. aeruginosa-ийн өсөлтийг нэг ч ургамлын дээж дарангуйлаагүй бол Enterococcus faecalis, Bac. cereus-ийн өсөлтийг ихэнх ургамлын дээжүүд дарангуйлж байна. Ургамлын дээжүүдээс мөнххарганы (иш, мөчир) дээж нь хамгийн олон уусгагч дээр микробын эсрэг идэвхи үзүүлж байна. Энэ нь биохимийн судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатайг харуулж өглөө.
6. Дээрхи ургамлын үрийн фондтой болсоноор генофондыг хадгалан үлдэх боломж бүрдлээ. Одоо in vitro орчинд үржүүлэх ажлыг эхлээд байна.