Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Алмаз (Монгол орны алмазын судалгааны үндсэн үр дүн ба цаашдын ирээдүй)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 014

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2004-2006

Санхүүжилт: 27600000 мян.төг

Түлхүүр үг : астропаип, хүнхээл, зээг, агизит, алмаз, муассанит, флюидизат, хар соронзон үрэл, алт

Үр дүн

1. Төв Азийн зулай хэсэг, палеозойн хөдөлгөөнт атираат бүс, бүслүүрийн зангилгаа хязгаарт оршигч Монгол орны нутагт алт, алмазжилттай шинэ төрлийн кимберлитийн цорго үүссэн болохыг Агит Хангай, Хүрээ Мандал астропаипын тогтоцын жишээн дээр анх удаа нягтлан тогтоов.
2. Ханхөхийн эртний суурь блок дотор олон үе шатаар давхцаж хувирсан метаморф- метасоматик хурдас чулуулгаас эх үүсвэртэй тоосонцор алмазын орон зай, гарвалын онцлогийг нягталж идэгдэл, элэгдэл, дахин зөөгдөлийн явцад алттай хамт алмазын шижирмэг уг бүтцээс улбаалж хуримтлагдсан байхыг таамагласан үндэслэл дэвшүүлэв.
3. Баян Хүрээ, Цэнхэр хэмээх солирын хүнхээл байгууламжийг лавшруулан харьцуулж судалснаар Монгол орны нутагт шинээр илрүүлэн тайлбарлаж байгаа астропаип тогтоц нь сансарын биет дэлхийн гадаргуутай мөргөлдөхөд буй болсон халуун цөм-маагмын биет, цоргон бүтэц, тэдгээрт бүрэлдсэн алт, алмаз, бусад үнэт, ховор эрдэс бодис флюидодинамикийн ижил зүй тогтолтой болох тухай шинэ үзэгдэл ойлголт, үзэл бодлыг магадлах боломжинд хүрэв.
4. Даригангын кайнозойн бэгэлцэг, Шаварын Царамын зарим галт уулын хүрмэн чулуулагт хадгалагдсан гүний шигдэц эрдсүүдийн хамгарвалын дүйцүүлсэн судалгаагаар бичил алмаз, түүний дагуул болон оксид эрдсүүд маантийн эх үүсвэртэй болохын сацуу алмаз талсжилтын физик, химийн өвөрмөц нөхцөл, фацийн түвшинд үүссэн болохыг лавшруулан нягтлав.
5.Алмаз болон сансарын илгээмж нэртэйгээр хүлээн зөвшөөрөгдөн байгаль дээр бөөнөөрөө ховорхон тохиолддог хар соронзон үрэл, бусад өндөр даралт, хэмийн эрдсүүд Сэлэнгэ мөрний дөрөвдөгчийн цаг үеийн хөвөө дэнжийг бүрэлдүүлэгч хайрганцарын үеэс анх удаа илрэв. Энэ нь манай орны хувьд эхлэн олдож байгаа цорын ганц объект мөн бөгөөд цаашид ялангуяа алмазын онол, практикийн өндөр ач холбогдол олгох үлэмж сонирхолтой жишиг тогтоц болно гэж үзэв.
6.Микрозонд- люминисценцийн задлан шинжилгээгээр Бичигт, Модотын балчулууны орд, илрэл газруудаас муассанит болон бусад өндөр даралт, хэмийн нөхцөлд үүссэн хамгарвалын эрдсүүдийг илрүүлэн тогтоов. Үүнд тулгуурлан ялангуяа гүний тектоник хагарал, маагмын чулуулгийг дагасан байршилтай, флюидын процесс, метаморф, холбоос метасоматик хувиралд гүнзгий автагдсан тийм орон зай, гаралзүйн үүсвэртэй балчулууны объект газрууд алмазын ирээдүйтэй байх боломжтой гэсэн шинэ санаа, таамаглал гаргав.
7.Агит Хангай, Хүрээ Мандалын алмазжилттай астропаип тогтоцын импактитийн судалгаа, ерөнхий эрлийн ажлын үр дүнд түшиглэн Монгол орны нутагт илэрсэн болон шинээр илрэх боломжтой харилцан өөр гарал үүсэл, төрөл зүйл бүхий алмазын объект газруудад урьдчилсан эрэл- үнэлгээ, технологи- туршилт явуулах шинжлэх ухааны арга аргачилал, үндэслэл боловсруулав.



Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Алмазын обьект газруудад урьдчилсан эрэл-үнэлгээ, технологи-туршилт явуулах загвар аргачлал Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД