Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9128875
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 18937797 мян.төг
Түлхүүр үг : Олдвор, үзмэр, түүх
Үр дүн
1. Монголын эртний нийслэл Хархорум хотын турийн сонгож авсан хэсэгт малталт судалгаа зохион явуулж, дундад зууны монголчуудын түүх, соёл, эдийн засаг, олон улсын харилцааны түүхийг тодруулан судлах олон чухал шинэ эх хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлэв.
2. Судалгааны явцад илэрсэн олон зуун олдворыг баримтжуулах, эрдэм шинжилгээний боловсруулалт хийх, сэргээн засварлах, он цаг тогтоох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.
3. Хархорумын археологийн судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг боловсруулж, хотын зохион байгуулалт, соёлт хөрсний давхрагад хийсэн дүн шинжилгээний хамт Монгол болон Герман улсад эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр нийтлэв.
4. Германы Бонн, Мюнхен хотуудад зохион байгуулсан “Чингис хаан ба түүний өв” хэмээх үзэсгэлэнд тус төслийн хамт олны судалгааны үр дүнд илэрсэн 200 шахам биет олдворууд тавигдаж, Монголын ард түмний түүх, соёлын баялаг уламжлалыг дэлхийн олон нийтэд сурталчлах, ойлгуулахад чухал хувь нэмэр оруулав.
5. Төслийн хугацаанд хамтын бүтээл 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 20 гаруйг гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлж, хээрийн шинжилгээний 6 тайланг бичиж ШУА-ийн гар бичмэлийн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна.