Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 13288500 мян.төг
Түлхүүр үг : зүрх, тархи, чулуу, нөөц судлал, рашаан
Үр дүн
1. Богино хугацааны хээрийн шинжилгээний ажлыг зохион байгуулж нийт 5 аймгийн /Төв, Булган, Өвөрхангай, Дундговь, Увс/ 16 гидрообъектыг судалсны 4 /Хүйтэний рашаан - Архангай аймаг, Буцалдаг булаг, Чандмань улааны рашаан, Хар тэрмис - Увс аймаг/ - нь урьд өмнө судлагдаагүй болон олон жилийн судалгаанд хамрагдаагүй объектууд байлаа. Эрдэст нууруудад талбайн хэмжилт хийж, усны гүн, шаврын тогтоцыг судалж, нуурын ус, шаврын дээжүүдийг авч, усны тогтворгүй компонентуудыг /Т, рН, Eh, НСО3", СО32" Fe2+, Fe3+ / газар дээр нь тодорхойлсон.
2. Судалгааг 2004-01-03-наас 2005-12-31-ныг хүртэлх хугацаанд Рашаан судлалын үндэсний төвийн Клиникийн тасагт сувиллуулж байгаа эрэгтэй 87, эмэгтэй 33 бүгд 120 хүнд зүрхний хурц шигдээсийн дараахь үеийн нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг 3 бүлэгт хувааж, 13 аргаар хийв.
Клиникийн тасагт зүрхний хурц шигдээстэй эмчлүүлэгчдийн зүрх судасны үйл ажиллагааг 4 бүлэгт хувааж нөхөн сэргээх эмчилгээний аргуудын үр дүнг 14 хоногийн хугацаанд:
а/ Зүрх судасны үйл ажиллагааг Штанг, Генчи, Шеллонгийн сорил, зүрхний цахилгаан бичлэгээр
б/ Биеийн ачаалал даах чадварыг тодорхой өндөртэй шатаар янз бүрийн жинтэй хүмүүст ачаалал өгч хүчдэлийг Боргын хувиараар
в/ Зүрхний цусны хөдлөл зүйг зүрхний хэт авиан шинжилгээгээр
г/ Зүрхний үрэвсэлийн процессийг цусны шинжилгээнд цагаан цогцос, УЭТХ, ЛДГ, АсАТ, КФК - р тус тус тодорхойлов.
3.Тархины харвалтын дараагаар амьд үлдэгдсдийн эмнэл зүйн байдал эхний хэдэн өдөр сайжирч, цаашид эхний 3 сард нилээд хурднаар сайжирал үргэлжилж, цаашдын 6-12 сард сайжирал нь удааширч, үүссэн мэдрэлийн шинжүүд тогтож үлдэх хандлагатай боловч зарим тохиолдолд харваснаас хойш 1-2 жилийн дараа ч гэсэн засарч сайжрах хандлагатай байдаг. Иймд тархины харвалтын дараа Рашаан судлалын үндэсний төвийн төвийн клиник тасагт хэвтсэн хөдөлгөөний үйлийн алдагдалтай өвчтөнүүдийн дунд, өвчний явц, гадаад орчны хүчин зүйлийн нөлөөг тогтоож, эмчилгээний үр дүнг Бартелийн индексээр тооцоход судалгааны ажлын зорилго оршино. Судалгааг 2005 оны 1-12 сард Рашаан судлалын үндэсний төвийн клиникийн тасагт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнөөс тархинд цус харвасны улмаас эмчлүүлсэн тал саажилттай 160 өвчтөн хамрагдлаа. Хүмүүсээс картын дагуу асуумж авч, клиникийн бүрэн үзлэг, лабораторийн шинжилгээг үндэслэн Ренкийн хэмжүүрээр 5 зэрэглэлд хувааж тархины харвалтын дараах саа, саажилттай өвчтөний хөдөлгөөний алдагдлын зэргийг тогтоох, мөн зэрэглэл тус бүрд нөхөн сэргээх ялгавартай эмчилгээг явуулсан. Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан тархины харвалтын улмаас хөдөлгөөний үйлийн алдагдал саа, саажилттай өвчтөнүүдийг Бартелийн индексээр ангилахад хүнд зэрэг 1.8%, хүндэвтэр зэрэг 13.2%, дунд зэрэг 47.5%, өөртөө үйлчлэх чадвартай нь 37.5%, үйл ажиллагаа бүрэн сэргэсэн -0 тус тус эзэлж байна. Нөхөн сэргээх эмчилгээний дараа өөөртөө үйлчлэх чадвартай болон үйл ажиллагаа бүрэн сэргэсэн 80 тохиолдол буюу 50% хүрсэн нь бидний сонгосон эмчилгээ үр дүнтэй болохыг харуулж байна.
Судалгааны үр дүнд тархины харвалттын дараах өвчтөнүүдийг Ренкиний хэмжүүрээр 5 зэрэглэл тогтоож, зэрэглэл тус бүрд ялгавартай эмчилгээ хийсэн нь хөдөлгөөний үйлийн алдагдлын сэргэлтэнд нөлөөлж байгааг судалж , үүнтэй холбоотой " Тархины харвалтын дараах өвчтөнүүдийн хөдөлгөөний алдагдалыг сэргээх хөдөлгөөний дасглууд " зөвлөмж боловсруулав.
4.Судалгаанд 2004 оны 1 сараас 2005 оны 12 сарыг дуустал хугацаанд РСҮТ-ийн клиникийн тасагт эрэгтэй 64, эмэгтэй 128 бүгд ЦХ тайрах мэс засал хийлгэсний дараахан үед байгаа 192 өвчтөн хүлээн авч рашаан сувиллын цогц сэргээн засах эмчилгээ хийв. Клиник тасагт 12 хоногийн хугацаанд хийсэн рашаан сувиллын цогц сэргээн засах эмчилгээний шууд үр дүнд Элэгний уургийн солилцоонд оролцох ажиллагааг нийт уураг, уургийн бүлгүүд, сулема тимол зэрэг тунадас сорилуудыг тодорхойлох, элэгний ферментийн ажиллагааг - АЛАТ, АСАТ, ШФ-ыг тодорхойлох, элэгний глюкокортикоид ажиллагааг - ДФА, сиалын хүчлийг тодорхойлох, элэгний өөхний солилцоог - липопротейд, нийт холестерин тодорхойлох, элэгний протробин үүсгэх ажиллагаа болон цусан ийлдэсний төмөрийг тодорхойлох зэрэг ажлыг тус тус хийсэн болно.