Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1992-1992
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : Дүрэм, журам, аргазүй, удирдлага,
Үр дүн
Стандартчиллын ажлын агуулга, хамрах хүрээг нэлээд өргөн хүрээтэй авч үзэж тодорхойлолтонд багтаасан.
Стандарчиллын үйл ажиллагааны удирдлага, зохин байгуулалтыг боловсронгуй болгох түүний дотор техникийн хороо, дэд хороодыг байгуулж ажиллуулах түүний бүтээлтэй, үйл ажиллагааны үүрэг, эрх үндсэн чиглэл, зарчмыг шинээр тогтоосон.
Стандартчиллах зүйл, сатандартын ангиллын хувьд Монгол улсын стандарт /УСТ/, аж ахуйн нэгж байгууллагын стандарт /БСТ/ түүнчлэн стандарчилах зүйлээр нь суурь, бүтээгдэхүүний, нэр томъ¸оны ерөнхий техникийн болон зохион байгуулалт арга зүйн гэж авч үзсэн.
Стандартчиллын объектыг зах зээлийн харилцааны онцлогтой уялдуулан зарчмын хувьд шинэ хандлага болох хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүн, хөдөлмөрийн болон бусад нөхцөл, арга ажиллагаанд тавих норм шаардлага түгээмэл мөрдөх харилцан орлолт, техникийн нийцтэй байдал, түүнчлэн сатандартчилал, хэмжилзүйн нэгдмэл үнэн зөв байдлыг хангах ерөнхий техникийн норм, зохион байгуулалт аргазүйн нийтлэг шаардлага зарим бүтээгдэхүүний үлгэрчилсэн технологи зэрэгт тогтоосон.