Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1991-1993
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : газрын доорхи ус, ундны ус, ус боловсруулах технологи, цеолит, ахуйн бохир ус, шүүр
Үр дүн
Ундны ус бэлтгэх, ахуйн бохир ус цэвэрлэх туршилтын ажлын үр дүн шууд үйлдвэрлэлд нэвтэрч эрүүл ахуйн зохих шаардлага хангасан, захиалагчийн эрэрлт хэрэгцээнд тохирсон учир цаашид хэрэглэгчид олонтой, зах зээлтэй эрдэм шинжилгээний өгөөжтэй ажил болсон. Манай орны говь хээрийн бүсэд ундны усны чанар харилцан адилгүй бөгөөд энэхүү сэдвийн ажил гүйцэтгэсэнтэй төстэй найрлага бүхий газрын доорхи усыг цэвэрлэн хот суурины хүн амын ус хангамжийн тогтолцоо бий болгох, хүн амыг элэг, цөс, ходоодны өвчнөөс урьдчилан сэрэмжлэх, ахуйн бохир усыг цэвэрлэснээр хот суурингийн экологийн тэнцвэрийг хадгалах, элдэв өвчний нян усны эх булаг, хөрс, агаараар дамжин хүн амыг хордуулахаас сэрэмжлэх, хөрөнгө оруулалтыг хэмнэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.
Удирдагч