Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070001056
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2004-2006
Санхүүжилт: 52595200 мян.төг
Түлхүүр үг : генографи, соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуй, байгаль уур амьсгал, хүн амын өвчлөл, хүн амын удмын сан
Үр дүн
1. Монголын хүн амын генийн сангаас судалсан 337 ген, гаплотипүүдээр геногеографийн атлас
2. Монголын хүн амын генийн сангийн экологийн генетик зохилдлогоор ген, генотипийн төвшний атлас
3. Улсын цолтой монгол бөхчүүдийн төрсөн нутгийн газарзүйн тархалтын атлас
4. Монгол нутгаас илэрсэн түүх, соёлын дурсгалуудын тархалтын газарзүйн атлас
5. Монгол малын газарзүйн тархалтын зүйтогтлыг тодорхойлсон газарзүйн атлас
6. Монгол орны экологийн хахиршилтаар газарзүйн атлас
7. Монгол орны усны химийн найрлага, чанараар газарзүйн атласын шинэ хувилбарууд
8. ХХ зууны Монголын хүн амын тоо, төрөлт, нас баралт, цэвэр өсөлтийн газарзүйн тархалтаар цогц атлас
9. Монгол орны хүн амын өвчлөлийн газарзүйн тархалтын ерөнхий дүр төрхийг илэрхийлсэн газарзүйн атласын хувилбарууд
10. Хүн амын генийн сан, байгаль уур амьсгал, соёл иргэншил, хүн амзүй, хүн амын өвчлөл хоорондын хамхолбооны зүйтогтлын математик-статистикийн задлан шинжилгээг урьдчилсан байдлаар хийсэн.
11. Монгол угсаатны генетик өлгий нутаг, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгалуудын үүсэл, тархалт, монгол бөх, нүүдлийн мал аж ахуйн үүсэл, хүн амын
генийн санд илүү идээшимжтэй нутгийн газарзүйн төвүүдийн байршлыг шинээр нээн илрүүлсэн.