Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2006
Санхүүжилт: 18000000 мян.төг
Түлхүүр үг : холимог металл, баяжмал, хаягдал, минерал, хүдэр, нүүдлийн технологи
Үр дүн
1. Судалгаанд Дорнодын хүдрийн зангилаа, Цавын хүдрийн зангилаа болон цаашид нарийвчлан судлахад хэтийн төлөв сайтай Хөх уулын хүдрийн зангилаа, Дэлгэрмөнхийн талбай ба Баяндунгийн талбайг хамруулан авч үзсэн. Эдгээрийн хүрээнд тогтоогдсон хүдрийн нөөц нь үйлдвэрийн ба ашиглалтын нөөцийн зэрэглэлд баталгаажиж ашиглалтанд бэлтгэгдсэн холимог металлын хүдрийн нийтдээ 1600 мян.т орчим, үүнээс Улааны орд /1119,4 мян.т/ ба Мухарын орд /95мян.т/, Цавын орд /417.5мян.т/, цаашид нарийвчлан судлагдах Баянуулын орд, Алтантолгойн талбайн илрэлүүд, Хөх уулын, Дэлгэрмөнхийн, Баяндунгийн хү-дэржилтийн талбайнуудын 13 жижиг, дунд илрэлүүдийн нийтдээ 9929 мян.т орчим тойм нөөц бүхий объектуудын талаархи геологийн судалгааны матөриалуудыг оруулав. Орд илрэлүүдийн тус бүрийн байршил, судлагдсан байдал, геологийн ба хүдэржилтийн тогтоц, онцлогууд, хүдрийн биетүүдийн тодорхойлолт, хүдрийн эрдсийн ба химийн найрлага, ашигтай компанент ба дагалдагч эрдсийн агуулга, хүдэр ба компанентуудын нөөцийн үнэлгээний үр дүнг тодорхойлов.
2. Холимог металлын хүдрийн баяжуулалтанд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа арга нь флотацийн арга юм. Сүүлийн үед холимог металлын хүдрийг баяжуулахад гравитаци-флотацийн хавсарсан аргыг өргөн хэрэглэж байна. Холимог металлын нарийвчилсан судалгааны дүнд дэд бүтцэд хамгийн ойрхон, ойрын үед эдийн засгийн эргэлтэнд орж болох ордуудаас Дорнодын районы Баянуулын ордыг сонгов. Баянуулын орд нь бага нөөцтэй хэд хэдэн илэрцээс тогтож байгаа нь жижиг ордын нөхцөлд тохирсон, модулийн бүтэцтэй нэг ордыг ашиглаж дуусмагц уг үйлдвэрийг дараагийн орд дээр богино хугацаанд нүүлгэн угсарч ажиллуулдаг нүүдлийн үйлдвэрээр олборлоход нэн тохиромжтой байна. Баянуулын орд газрын сорьцонд хийсэн бодисын найрлага, структур, текстурын шинжилгээний дүнгээс үзэхэд хүдэрт хартугалганы эрдэс том бүхэл ширхэгтэй мономинериалын бөөгнөрөл хэлбэртэйгээр тархсан байгаа нь гравитацийн арга хэрэглэн хартугалганы баяжмалыг гарган авах боломжтойг харуулж байна. Гравитацийн туршилтын үр дүнд 60.16% -ийн агуулгатай 8 0.17%-ийн мөталл авалттай хартугалганы баяжмалыг гаргаж авсан ба гравитацийн хаягдалд нөхөн нунтаглалт хийж цайрын флотацийн туршилт явуулав. Флотацийн туршилтын үр дүнд 5.6% -ийн агуулгатай хартугалга, 50.8%-ийн агуулгатай цайр, хартугалганы 21.1%-ийн металл авалттай, цайрын 82.2%-ийн металл авалттай цайрын баяжмал гаргаж авав.
3. Судалгааны ажлын үр дүнг ашиглан судалгаа явуулж нөөцийг С2, Р1, Р2 зэрэглэлээр тооцоолж С зэрэглэлийн нөөцийг тооцоолсон. Техник эдийн засгийн тооцоонд нүүдлийн баяжуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон дэд бүтэцийн холбоотой нийт хөрөнгө оруулалтыг 3.3 тэрбум төгрөгөөр үнэлэв. Энэхүү баяжуулах үйлдвэрийн жилийн ашиглалтын зардал нь зээлийн хүү тооцсоноор 2.514 тэрбум төгрөг болж байна.