Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : радиодавтамжийн спектр, цахилгаан соронзон орны зохицоо, хэт богино долгион
Үр дүн
Байгалийн хязгаарлагдмал, өвөрмөц баялаг радиодавтамжийн зурвасыг тус улсад хамгийн үр ашигтай ашиглах бодлого,зөвлөмж, журмыг дэлхийн 1- р районы давтамж хуваарилалтын ба зөвлөмж журамтай жишин боловсруулж, үндэсний давтамж хуваарилалтын хүснэгтийг дэлхийн 1- р районы давтамж хуваарилалтын хүснэгттэй харьцуулан гаргасан. Улаанбаатьар хотод ажиллаж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн 8 станцын радиодолгионы тархалтыг 8 чиглэлд 22 цэгт цахилгаан орны хүчлэгигйг хэмжих,хүлээн авагчаар сонсголын чанарыг үнэлэх аргаар судалж үнэлэлт өгөн, санал дүгнэлт гаргав. Радиодавтамжийн зурвасыг манай оронд хамгийн үр ашигтай, зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах асуудлын үндэслэлийг гаргав.
Удирдагч