Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 2584719
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 20500000 мян.төг
Түлхүүр үг : алтны үндсэн орд, олборлолт, баяжуулалт, мөнгөн ус, тооцонсор алт
Үр дүн
1.Алтны үндсэн ордыг бага хүчин чадлаар олборлохдоо тухайн ордын геологи, гидрогеологи, уул-техникийн нөхцлийг нарийвчлан судалж тохирсон технологийг сонгон авч, хямд үнэтэй, бага оврын машин төхөөрөмжүүдийг ашиглахад эдийн засгийн хувьд үр ашигтай болж байна.
2.Харьцангуй бага хэмжээний хүдрийг баяжуулахдаа тухайн хүдэр ба алтны шинж чанарт тохирсон оновчлол бүхий амальгамжуулах аргыг хэрэглэх нь бусад аргуудтай харьцуулахад металл авалт сайтай, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл бага байгаа нь судалгааны ажлаас харагдаж байна.
3.Ордыг бага хүчин чадлаар өрөмдлөг тэсэлгээний аргаар олборлолт явуулж, амальгамжуулах аргаар баяжуулалт хийх технологийг дараах шаардлага хангасан уурхайнуудад нэвтрүүлж болно. Үүнд:
а. Үйлдвэрлэлийн явцад мөнгөн ус алдагдуулахгүйгээр техник, технологидоо тохируулга хийгдсэн нь туршлага судалгаагаар нотлогдсон байх;
б. Уурхайнууд амальгамыг шатаах ба ретортод нэрэхгүйгээр уусмалд уусган алт ба мөнгөн усыг ялган авах зориулалт бүхий лаборатори байгуулж мэргэжлийн боловсон хүчинд хариуцуулсан байх
4.Энэ сэдэвт ажил нь ҮХЯ-ны захиалгаар улсын төсвөөр хийгдэж байгаа тул ҮХЯ-ны саналын дагуу БОЯ, УМХГ, Технологийн сан, Балчулуу ХХК-ны төлөөлөгчид оролцож судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх журмыг боловсруулна.
5.Одоогийн байдлаар манай оронд ашигт малтмалаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар олборлох ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Энэ нь цаашдаа ч үргэлжлэх учир нэг талаас нөхөгдөшгүй баялагийг үр өгөөжтэйгээр ашиглах, нөгөө талаас байгаль орчин, хүн, амьтныг хайрлан хамгаалах асуудлууд хурцаар тавигдаж байна.
Уул уурхайн үйлдвэрлэлд шинэ шинэ арга технологиуд хурдан нэвтэрч сайн ба муу үр дагаваруудыг дагуулж байна. Ийм нөхцөлд бид юуны өмнө судалгааны ажлыг цаг алдалгүй явуулж, уурхайчид болон ард түмэндээ шинэ технологитой хэрхэн харьцах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар сургалт, зааварчлага өгч байх хэрэгтэй байна. Хууль журмын дагуу ашигт малтмал олборлох лиценз эзэмшиж, улсад татвараа зүй ¸соор нь төлж, хяналтанд бүрэн хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд мөнгөн ус хэрэглэх эрхзүйн орчинг яаралтай бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Үүнийг манай орны нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдал ч шаардаж байна.