Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн загварын шинэтгэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 960001

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2003-2004

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : Санхүүжилт, элэгдэл хорогдол, эргэц, ашиг, борлуулалт, зардал, өгөөж

Үр дүн

Энэхүү тайлангийн бүлэг бүр нь харьцангуй бие даасан шинжтэй мөртлөө бас хоорондоо нягт уялдаатай билээ. Иймээс хэдийгээр бүлэг тус бүртээ тодорхой санал дүгнэлт, зөвлөмжийг өгсөн боловч бас товч ерөнхий дүгнэлт хийх нь зүйд нийцнэ. Юуны өмнө хөрөнгө оруулалт бол эцсийн зорилго биш, харин зорилгод хүрэхийн тулд зайлшгүй ашиглах хүчирхэг, нэн бүрэн хэрэгсэл гэдгийг энд дахин тэмдэглэмээр байна. Иймээс зорилго үндэслэл сайтай, алсын хараатай, нарийн тооцоо судалгаатай, тодорхой үе шаттай, программчлагдаж, төлөвлөгдсөн байхын хирээр хөрөнгө оруулалтын үндэслэл сайжирч, үр ашиг нь өндөржинө.
Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгдсэн, тодорхой үе шат бүхий урт хугацаанд тогтвортой мөрдөх үзэл баримтлалыг боловсруулж, түүнийгээ зөвлөмжийн чанартай болловч гүнзгий үндэслэл бүхий урт ба дунд хугацааны төлөвлөгөөнд суулгаж өгөх хэрэгтэй байна. Энэхүү урт ба дунд хугацааны төлөвлөгөөний гол цөм нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байх нь мэдээж юм. Хөрөнгө оруулалтын урт ба дунд хугацааны төлөвлөгөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй иж бүрэн байдлаараа ялгагдах учиртай. Юуны өмнө дор дурьдсан тооцоо судалгаа, төлөвлөгөөнүүдийг агуулна:
• Өмнөх хөрөнгө оруулалтын үр ашгийн байдал, хандлагын судалгаа /олон жилийн дунджаар/;
• Ашиглалтанд байгаа актив хөрөнгийн ашиглалтыг сайжруулах боломж, үр дүнгийн судалгаа, тооцоо;
• Төлөвлөж байгаа хугацаанд хүрэхээр төлөвлөсөн ДНБ-ий хэмжээ, түүнтэй уялдсан макро эдийн засгийн үзүүлэлтүүд, ялангуяа хүний хөгжлийн талаар хүрэх төвшингийн тооцоо
• Уг хэрэгцээг хангахад шаардагдах хөдөлмөр, капитал, санхүүгийн нөөцийн тооцоо. Тухайлбал, хөрөнгө оруулалтын нэмэлт хэрэгцээг санхүүгийн нөөцөөр үндэслэхийн тулд улсын хэмжээний мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөөг балансыг боловсруулж явах нь судалгааны ба практикийн олон талын ач холбогдолтой байхаар байна. Бас нэг онцлон дурьдах зүйл бол хүн ард маань боловсролтой болж, чадваржихын хирээр хөрөнгө оруулалтын боломж, үр ашиг улам бүр сайжрах учир энэхүү хамаарлыг хөрөнгө оруулалтын ялангуяа урт хугацааны төлөвлөгөөнд суулгаж өгсөн байх нь чухал.
• Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үр ашгийн тооцоо, судалгаа. Энд чухамхүү бодит үр дүн, бүтээмжийн өсөлт, хүний хөгжлийн төвшин, хот, хөдөөд бүтээмуийн ойролцоо орчинг бүрдүүлэх, эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох асуудлын хэрэгжилтийн үзүүлэлтүүд гол байр суурийг эзлэх нь мэдээж.
• Эцэст нь төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн онцлогийг тухайн үе шатны төлөвлөгөөнд суулгаж өгсөн байх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын стратеги, хэтийн ба урт хугацааны төлөвлөгөөнөөс нааш татаж тухайн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах үед дээрх төлөвлөгөөг тооцоонуудын үндэслэл улам сайжирч, нарийвчлагдах учиртай.
Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр /төлөвлөгөөг/-ийг 5 жилээр зохиох нь илүү үндэслэлтэй гэж бид үзэж байна. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бол хэрэг дээрээ хөрөнгийн ашиглалтын /эргэцийн/ мөчлөгийг үе шаттайгаар төлөвлөж байна гэсэн үг. Үндсэн капиталын эргэц урт хугацаанд үргэлжлэхийн зэрэгцээ шинэ материалыг ашиглах, шинийг бүтээгч хүний чадварыг төлөвшүүлэх үйл ажиллагааны нэг мөчлөг нь таваас доошгүй жилийн хугацаа шаардана. Энэ бүхэн нь дунд хугацааны хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг таван жилээр бодож хэрэгжүүлэхийг бодитойгоор нөхцөлдүүлж байна.
Хөрөнгө оруулалтын тодорхой чиг зорилго бүхий бодлогыг төр, засгаас эдийн засгийн бүтэц, байршлыг сайжруулах, хүний хөгжлийг хангах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бодлоготойгоо уялдуулж тодорхойлох боловч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дороосоо дээшээ хийх нь илүү үндэслэлтэй, бас бодитой болно. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллага бүр хөрөнгө оруулалтын өөрийн урт ба дунд хугацааны төлөвлөгөөг төр засгаас бий болгосон тухайн орчны байдалд нийцүүлэн боловсруулж, уг төлөвлөгөө нь яам, агентлагын төвшинд нэгтгэгдэж цааш улс орны бодлого болон хэрэгжих нь зохимжтой. Ийнхүү, төр, засгийн чухал үүрэг бол урт ба дунд хугацаанд хөрөнгө оруулалтын тогтвортой орчин ямар байхыг ил тод тодорхойлж, түүгээрээ хөрөнгө оруулалтын бодлого, чиг хандлагыг хөтөлж явах учиртай. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал Монгол улсын засгийн газар аж ахуйн нэгжийн үзэл баримтлалтай Засгийн газар болж чадна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД