Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2004
Санхүүжилт: 63,323.9 мян.төг
Түлхүүр үг : түүхийн эд, нөөц, дарш, сувилалын хуурай тэжээл, буурцагт ургамал
Үр дүн
1. Спиртийн шаараар тэжээл үйлдвэрлэх боломж, сүү орлох нунтаг.хуурай шингэн 3 жор, түүгээр төл тэжээх технологи, дарш, өвсөн дарш, үр тарианы өвсөн дарш бэлтгэх технологи, эдгээрийг агуулах сав төхөөрөмжийн зураг, уураг витаминт 4 янзын 14 нэрийн тэжээл бэлтгэх технологи.
2. Сонгинолог ургамлын кариотипийн, Хялгана зэрэг үет ургамлуудын селекцийн анхан шатны үнэлгээ.
3. Ойт хээрийн бүсэнд саман ерхөгийн МК-540, МК-547, эмзэг түрүүт өлөнгийн МК-210, МК-208, Хошооны МК-323 , өндөр уулын бүслүүрт соггоовор-36, ерхөг –10 дээжүүдийн таримал хэлбэр.
4. Тэжээлийн олон наст ургамлын үр үйлдвэрлэх боломжтой 50 га талбайтай болж, үр үйлдвэрлэх.
5. Эх орны царгасны "Бургалтай", өлөнгийн "Хөдөө арал" сортыг хамгаалалтанд авч тэжээлийн ургамлын генийн санг шинэчлэх.