Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Алтайн уулархаг районы экологи газарзүйн үнэлгээ



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 960040

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2002-2004

Санхүүжилт: 32958333 мян.төг

Түлхүүр үг : Монгол Алтай, физик газарзүй, физик мужлал, гадарга, геологи ашигт малтмал, ландшафт, цаг уур, уур амьсгалын нөхцөл, мөстлөг, гидрохими, хөрсөн бүрхэвч, байгаль ашиглалт газрын нөөцийн үнэлгээ, ургамалжил, хөрсний амьтан, сээр нуруутан амьтан, шувуу, Монгол

Үр дүн

1. Монгол Алтайн нурууны байгалийн онцлог, нутаг дэвсгэрийн ялгааг арай илүү харуулах улмаар байгаль хамгаалах арга хэмжээг төлөвлөх, холбогдох үндэслэл боловсруулах, аж ахуйд ашиглах зэрэгт дөхөмтэйг харгалзан Монгол Алтайн дэд мужийг нарийсган тойргуудад хуваасан физик газарзүйн мужлалын зураг зохиолоо.
2. Өндөр уулын хөрс ландшафтын үндсэн хэв шинжүүд, түүний тархалтын зүй тогтол, хил хязгаарыг ялган, Алтан Хөхий уулын бүс нутгийн хөрс, ландшафт, ургамал, бэлчээр, сээр нуруугүйтэн амьтны 1:100000 масштабтай сэдэвчилсэн зургууд зохиолоо.
3. Монгол Алтайн районы ховор, ховордсон ургамлын зураг гаргав.
4. Мөнххайрхан уулсыг улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл санал, Монгол Алтайн экосистемийг хамгаалах арга хэмжээний ерөнхий төлөвлөлт,зөвлөмжийг боловсрууллаа.
5. Ховд аймгийн эрдэс түүхий эдийн баялагийг ашиглан нам температурт (12000) портландцемент үйлдвэрлэх оновчтой нөхцөлийг тогтоож, шатаалт явуулсны үр дүнд белитлэг бөгөөд 300 маркийн портландцемент үйлдвэрлэх боломжтой болохыг лабораторийн судалгааны түвшинд анх удаа тогтоолоо.
6. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэйн рашааны гидрохимийн горимын судалгааны үр дүнд Чихэртэйн рашаан нь гидрокарбонатын ангийн натри калийн бүлгийн, сул шүлтлэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилттэй, бүлээн рашаанд хамаарагдаж байна. Рашааны гол ионуудын болон ууссан хийн агуулга сар, улирлаар өөрчлөлт багатай байна. Энэхүү рашааны эрдэсжилт нь намрын улиралд хамгийн их байгаа учраас энэ үед ходоод гэдэс, дотор, элэг цөсний өвчинд рашааныг ууж хэрэглэвэл илүү үр нөлөө үзүүлж болохыг судалгаагаар тогтоов.
7. Ургамлын аймгийн хувьд харьцангуй баян бөгөөд тэнд 87 овгийн 439 төрлийн 1603 зүйл ургамал ургах ба эдгээрээс 5 зүйл нь шивлэй, 11 зүйл нь ойм, 12 зүйл нь нүцгэн үртэн, 307 зүйл нь нэг талт үрт ургамал 1268 зүйл нь хос талт үрт ургамал байна. Монгол Алтайд 16 овог 32 төрөл 64 зүйл унаган ургамал, Алтай-Монголын болон Алтайн 20 овог 42 төрөл 80 зүйл завсрын унаган ургамал байгаа нь унаган ургамлуудын бүрэлдэхүүнээр Алтайн уулархаг их мужийн бусад уулсаас харьцангуй хуурай хахир нөхцөлтэй гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э. Буманцэцэг . Хар Ус нуурын цутгал голуудын гидрохимийн судалгаа. Эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл. УБ, 2003 Дэлгэрэнгүй
2 Ховд аймагт аялал, жуулчлал хөгжүүлэх онцлог УБ. 2004 Дэлгэрэнгүй
3 Ховд аймгийн эрдэс түүхий эдийг ашиглан гам температурын нөхцөлд портландцемент гарган авах физик химийн судалгаа, Ховд, 2004 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ж. Мягмар, Г. Нямдаваа Хортон ортууз. Зөвлөмж, гарын авлага.УБ, 2003 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Баруун 5 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан Аялал жуулчлалын зураг, 1:500000 Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД