Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 9136657
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2002-2003
Санхүүжилт: 3,500.0 мян.төг
Түлхүүр үг : хөлдөлт, гэсэлт, олон жилийн цэвдэг халиа
Үр дүн
Их бүтээн байгуулалт болох Мянганы замын ажилд тусламж дэмжлэг болох зорилгоор Мянганы замын дагуу цэвдэгт үзэгдлийн судалгаа явуулж дараах дүгнэлтэнд хүрсэн юм. Yүнд:
1.Мянганы зам нь Монгол орны зүүн захаас баруун зах хүртэл нийт 2527 км урттай юм. Мянганы зам нь цэвдгийн үргэлжилсэн ба тасалданги, элбэг алаг цоог, ховор алаг цоог, тохиолдлын ба улирлын цэвдэгтэй бүсүүдийг дайран өнгөрч байна. Yргэлжилсан ба тасалданги тархалттай цэвдэгт мужийн 50-аас дээш хувьд, элбэг алаг цоог тархалттай цэвдэгт мужийн 10-50 хувьд, ховор алаг цоог тархалттай мужийн 1-10 хувьд, тохиолдлын тархалттай мужийн 1-ээс бага хувьд олон жилийн цэвдэг тархсан байна.
2.Ул хөрсний улирлын хөлдөлтийн мужийн улирлын хөлдөлтийн норматив гүн шавар, шавранцарт 2.7м, элсэн дүүргэвчтэй хайр, хайрганд 3.-3.4м, тохиолдлын тархалттай цэвдэгт мужид ул хөрсний хөлдөлтийн норматив гүн шавар, шавранцарт 2.6м, том ширхэгтэй элсэн дүүргэвчтэй хайр, хайрганд 3.6м, ховор алаг цоог тархалттай цэвдгийн мужид ул хөрсний хөлдөлтийн норматив гүн шавар, шавранцарт 2.7м, элсэн дүүргэвчтэй хайр, хайрганд 4.3м, элбэг алаг цоог тархалттай мужид ул хөрсний гэсэлтийн норматив гүн шавар, шавранцарт 2.2м, элсэн дүүргэвчтэй хайр, хайрганд 4.5м, үргэлжилсэн ба тасалданги тархалттай мужийн ул хөрсний гэсэлтийн норматив гүн 2.2-3.7м тус тус байна.
3.Мянганы замын дагуу цэвдэгт үзэгдлүүд тухайлбал, дов сондуул, улирлын ба олон жилийн бөөрөг, хөрсний хүйтний хагарал, халиа дошин, солифлюкци, термокарст, намаг гэх мэт үзэгдлүүд автозамд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг талтай байна.
4.Цэвдгийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд замын даланг зохих стандартын дагуу барьж байгуулах нь чухал. Халиа дошингоос хамгаалах, далан шуудуу татах, овойлт үүсгэдэг хөрсийг овойлт үүсгэдэггүй хөрсөөр солих, намгийн хатаах, хөрсний усны түвшинг доошлуулж дренаж хийх.
5.Олон жилийн цэвдгийн дээд хилийг тодорхой түвшинд байлгахын тулд замын далангийн боломжит өндрийг тооцоолон тодорхойлох шаардлагатай.
6.Цэвдэг ул хөрсний гэсэлтийн суултыг 4 ангилдаг. Yүнд:
а. Суултгүй ул хөрс (түүний гэсэх үеийн харьцангуй агшилт 0.01-ээс бага)
б. Бага суулттай ул хөрс (харьцангуй агшилт 0.01-0.1)
в. Суулттай ул хөрс (харьцангуй агшилт 0.1-0.4)
г. Их суулттай ул хөрс (харьцангуй агшилт 0.4-өөс их)
7.Олон жилийн цэвдэг ул хөрсөнд замын барилга байгууламжийг барихдаа бусад инженерийн байгууламжийн нэгэн адил үндсэн хо¸р зарчмыг баримталдаг. Нэгдүгээр зарчим: Олон жилийн цэвдэг ул хөрсийг хэвээр нь хадгалж, ашиглах. Хо¸рдугаар зарчим: Олон жилийн цэвдгийг зам, замын байгууламжийг барихын өмнө ба барих явцад гэсгээж ашиглах.
8.Мянганы замын дагуух нутгийн 1:1000000-ын масштабтай зурагт дараах зүйлийг тэмдэглэсэн болно. Yүнд:
¢цэвдгийн тархалтын мужууд
¢цэвдэгт үзэгдлийн тархалт
¢ул хөрсний улирлын хөлдөлт гэсэлтийн норматив гүнийг төв суурин тус бүрээр
¢зарим нэгэн цэвдгийн мониторингийн цэг дээр олон жилийн цэвдгийн зузаан, улирлын гэсэлтийн гүн, тодорхой гүний температур.