Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1986-1990
Санхүүжилт: 488.3 мян.төг
Түлхүүр үг : дулааны хангамж, наранцэцэг, эрдэнэшиш, шар буурцаг, чийг, тунадас
Үр дүн
1. Ургамал услах хугацаа урттай, дулааны хангамж хүрэлцээтэй Буйр-Баяннуурын орчимд тос техникийн ургамлыг усалгаатай нөхцөлд үрэнд тариалах бүрэн боломжтой юм.
2. Сорт, эрлийз судалгааны дүнгээс үзэхэд:
- наранцэцэгийн түргэн болцтой Салют сорт 98 хоногт боловсорч 16.4цн/га, шар буурцгийн эрт болцтой ВНИИС-I сорт 92 хоногт боловсорч 9.4цн/га, эрдэнэшишийн Венгерский селекцийн эрлийз 107 хоногт боловсорч 32.0цн/га тус тус үрийн ургац өгч байгаа нь цаашдаа үрийг нь үржүүлж үйлдвэрлэлд тарих боломжтойг харуулав.
- рапсын хувьд эрт болцтой Кубанский сорт илүү ирээдүйтэй байгаа боловч чийглэг сэрүүн нөхцөлд ургадаг онцлогтой энэ таримлыг дулааны хангамж ихтэй, гандуу чийг тунадас багатай, Буйр орчимд найдвартай усалгаагаар хангагдсан нөхцөлд тарихгүйгээр үрийн ургац багатай байна.
3. Цуглуулгын дээжүүдээс наранцэцэгийн НС-Н-58 НС-Н-64 /Югослав/, Кустайская-91 /ЗХУ/ сортууд, шар буурцгийн Мерит /Чехословак/ Бессорабка /Молдав ССР/ сортууд, эрдэнэшишийн Оргинал, МТС-255 Кнежа 180 /Унгар/ эрлийзүүд манай нөхцөлд найдвартай үрэнд боловсорч, ургац өгөх боломжтой байна.