Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1986-1988
Санхүүжилт: 132.3 мян.төг
Түлхүүр үг : комбайн, талбай, цайруулах, чийг, хаталт, нуруулдах
Үр дүн
- Эх орны байгаль, үйлдвэрлэлийн нөхцөлд 70см-ээс хэтрэхгүй өндөртэй, комбайны ачаалал хангалтгүй байгаа /12-15ц/га-аас бага/ ургацтай үр тарианы ургамлыг талбайн захад нуруулдаж, суурин цайруулах технологиор хураах нь ашигтай.
- Үр тариаг урсгал шугамаар цэвэрлэхдээ цэвэрлэх машиныг шаталсан юмуу давхарласан байрлалтай зохион байгуулж, будаа буулгах ажлыг механикжуулснаар энгийн үтрэмтэй харьцуулбал хөдөлмөр зарцуулалтыг 23%-иар бууруулж, хөдөлмөрийн бүтээмжийг 20-30% дээшлүүлж, цэвэрлэгээний чанарыг сайжруулж байна.
- Үр тариаг суурин нөхцөлд цайруулах технологийг ургац багатай хээрийн болон өдөр уулын бүсийн аж ахуй, ургац ихтэй боловч тэжээлийн хэрэгцээ ихтэйгээс сүрлийг их хэмжээгээр ашигладаг аж ахуй, тэжээлийн үйлдвэртэй аж ахуйнуудад эхлэн нэвтрүүлэх нь зүйтэй.