Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1991-1992
Санхүүжилт: 102.0 мян.төг
Түлхүүр үг : судасны хөвчрөлт, цус дүүрэлт, дикрот, тараагуур судас, реограмм, дикрот
Үр дүн
Судалгааны үр дүн
1. Ажилчин хүн амын дунд ТСӨ-ний янз бүрийн хэлбэрүүдийн тархалт 1000 хүн амд 216.8. Үүнээс тархины цусан хангамжийн дутагдлын эхний илрэл 112.6, ТЦХАД-ын I үе 68.4 тус тус зонхилох байрыг эзэлж байна.
2. Нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн хавсарсан тохиолдлын тоо, түүний бүрэлдэхүүний онцлог шинж зэргээс ТСӨ-ний өвчлөл, өвчний явц ихээхэн хамааралтай байна. Үүнд: артерийн даралт ихэссэн, биеийн жин хэтэрсэн, цусан холестрины хэмжээ ихэссэн, архи, тамхийг хортойгоор хэрэглэдэг, өвчин удамшлын сурвалжтай зэрэг гол хүчин зүйлс нь аль нэг хувилбараар хавсарсан тохиолдол нь зонхилох үүрэг бүхий нөхцөлдүүлэх хүчин зүйлс болж байна.
3. Ажилчдын дунд ТСӨ-ний эхний, архаг хэлбэрүүдийн эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр ТСӨ-ний нас баралт, тахир дутуу болох нь буурах хандлагатай байна.