Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2003
Санхүүжилт: 13410.1¥ мян.төг
Түлхүүр үг : рифт, рифтогенез, бимодаль, вулкан-плутон, петрохими, чулуулаг, хөвсгөл, давтамж, нас
Үр дүн
1. Монгол орны хэмжээнд гарал үүсэл, геодинамикийн нөхцөл, цаг хугацаа, орон зайн байршил, дагалдагч ашигт малтмалын төрлөөрөө харилцан адилгүй гурван өөр насны эх газрын рифтийн бүсүүд ялгагдаж байгааг тогтоолоо.
2. Эх газрын рифтийн ангиллаар палеозой, мезозойн рифтүүдийг эпиорогены бүлэгт, харин кайнозойн рифтийг эпиплатформын бүлгийн ангилал төрөлд тус тус хамааруулав.
3. Монгол орны хожуу палеозойн рифтүүд шүлтлэг вулкан-плутон эвшилт шалгуураар илэрч байгааг тогтоов.
4. Монгол орны хувьд хамгийн сүүлд үүссэн Хөвсгөлийн бүлэг рифт гарал үүслээрээ DLJPAL аномаль буюу астеносферийн тухайн хэсгийн идэвхжилттэй холбоотой. Одоогоос 40 сая жилийн өмнө Гималайн нуруунаас гараагаа эхэлсэн шахах хүчний давалгаа 2-3 сая жилийн өмнө Байгаль, Хөвсгөлийн хавь нутагт шилжин хүрч эдгээр рифтүүдийг үүсэхэд нөлөөлсөн болохыг тогтоолоо.
5. Монгол орны эх газрын рифтийн бүсүүд дэхь ашигт малтмалын байршилтын зүй тогтолоос үзвэл палеозойн рифттэй зэс, зэс-молибден, хөнгөнцагаан холбоотой байхад мезозойн рифттэй хайлуур жонш, газрын ховор элемент, полиметалл, уран, нүүрс, цеолитын олон тооны орд, илрэлүүд дагалдан үүссэн байна. Харин кайнозойн рифтийн структурын бүсийн хэмжээнд илэрсэн Архангайн Шаварын царамын пироп, Өмнөговийн Тэвш уулын ильменитийн ордууд үүссэн болохыг тогтоосон байна.