Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 0042
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 40900000 мян.төг
Түлхүүр үг : техникийн эсгий, дулаалгын эсгий, агшаах, нягтруулах, эсгий эд анги, технологи, жижиг дунд үйлдвэрлэл
Үр дүн
1. Судалгааны ажлыг дараах чиглэлүүдээр хийв.Үүнд:: Техникийн эсгийний
− нэр төрөл, зориулалт
− хэрэглэх түүхий эдийн шинж чанар, нөөц
− боловсруулах технологи
− тоног төхөөрөмж
− дотоодын хэрэгцээ
− үнэ
ОХУ, АНУ, Англи, улсуудын үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний үзүүлэлтийг хооронд нь харьцуулан судлав. Гэрийн эсгийний ус чийг даах чадвар, галд
тэсвэрлэлтийг сайжруулах боловсруулалтын аргуудаас судлав.
2. − Техникийн зориулалтын эсгий үйлдвэрлэх
− Дулаалгын эсгий үйлдвэрлэх
− Зуны зориулалттай гэрийн эсгий үйлдвэрлэх технологийн зааврыг тус тус боловсруулав.
3.Техникийн эсгий үйлдвэрлэхэд шаардлагатай дараах төхөөрөмж, лабораторийн багажны зохион бүтээлтийн зураг, бичиг баримтыг боловсруулав. Үүнд:
- агшаасан эсгийг засан сунгаж шахах
- техникийн эсгийг шахах уурын халаалттай гидропресс
- жижиг үйлдвэрт зориулсан бага оврын урьдчилан нягтруулах машин
- мөн үйлдвэрт зориулсан бага оврын агшаах машин ноосны эсгийрэлт, эсгийний ус нэвтрэлт, галд тэсвэрлэлтийг тодорхойлох лабораторийн 3 төрлийн төхөөрөмж
4.- Техникийн эсгийг шахах уурын халаалттай гидрпресс
- урьдчилан нягтруулах бага оврын машин /каталь/
- бага оврын агшаах машин /молотков/ эдгээрийг биет байдлаар хийж ” Мон-Эс” ХХК-ийн эсгийний үйлдвэрт гидропрессыг суурилуулан ашиглаж байна.
5.- “Техникийн эсгий түүгээр хийсэн эд анги”, MNS 6464:2005
- “Эсгий, эсгий бүтээгдэхүүний чанарыг турших арга” MNS1096:2005
- Дулаан тусгаарлагч материал.Эсгий.
Эдгээр стандартуудыг боловсруулж Стандарт хэмжил зүйн үндэсний төвд оруулж 2 стандартыг батлуулав.
“Эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэх шугамын бага оврын тоног төхөөрөмж” байгууллагын стандарт BST 01-14/14,
“Техникийн эсгий шахах уурын халаалттай гидропресс” байгууллагын стандарт BST 01—13/13 боловсруулав.
6.- Техникийн эсгийний жижиг үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоо
- Зуны зориулалтын гэрийн эсгийний жижиг үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоо
- Барилгын дулаалгын эсгийний үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоог боловсруулав
7.- Гэрийн эсгийний үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох тухай зөвлөмж боловсруулав
- “Техникийн эсгий үйлдвэрлэх арга болон хийц”- патент № 2701
8.- “Эсгий эдлэл агшаах хосолсон ажиллагаатай төхөөрөмж” АЗГ- 1256
“Эсгий эдлэл нягтруулах төхөөрөмж” АЗ гэрчилгээ -1277
-“ Эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэх шугамын бага оврын тоног төхөөрөмж” “Техникийн эсгий шахах уурын халаалттай гидропресс” тохирлын гэрчилгээ № Б/713