Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2004
Санхүүжилт: 5,942.4 мян.төг
Түлхүүр үг : Бизнес, эдийн засаг, маркетинг, менежмент, хөрөнгө оруулалт
Үр дүн
Төслийг хэрэгжүүлэхээр бид Архангайн аймгийн 8 сум , Баянхонгор аймгийн говийн 5 сум, Дундговь аймгийн 3 сум, Завхан аймгийн 3 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, Төв аймгийн 5 суманд явж ажиллан энэ 6 аймаг болон тэдгээрийн 27 суманд хөдөө аж ахуйн хоршоог хэрхэн зохион байгуулж байгаа байдлыг судлав.
Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар 2001, 2002-2003 онд аймгуудаас ХХААЯ-нд ирүүлсэн тайланг нэгтгэж дүгнэх ажилд төслийн үндсэн гүйцэтгэгч С.Лхагважав биечлэн оролцлоо. Үүнийхээ үндсэн дээр "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр"-ийг 2003 онд шинэчлэн боловсруулахад төслийнхөө судалгааны үр дүнгээс зарим санал дүгнэлтээ тусгалаа.
Статистикийн олон жилийн мэдээ мэдээлэл, хоршоодын сүүлийн жилүүдийн тайлан, балансын мэдээ, мэдээллүүдэд статистикийн бүлэглэлт, харьцуулалтын аргуудыг хэрэглэн дундаж үзүүлэлтүүдийг гаргаж үнэлэлт, дүгнэлтүүдийг хийлээ.
Хөвсгөл аймгийн сумуудын сүүлийн 31 жилийн бэлчээрийн болон үр тариа төмс, хүнсний ногооны 1 га-н ургац, малын төрөл тус бүрийн 100 эх тутмаас бойжуулсан төлийн тооны корреляц, регресийн тэгштгэлүүдийг боловсруулан математик загваруудын нормотивуудыг тогтоох, тус аймгийн Тосонцэнгэл суманд цаг уурын тааламжтай болон тааламжгүй жил тохиох магадлалуудыг магадлалын онолын аргыг ашиглан тодорхойллоо. Эдгээр нормотивт үзүүлэлтүүдээ ашиглан уг Тосонцэнгэл суманд 2002 онд байгуулсан малчны "Хөвсгөлт-Тахилт" хоршооны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талбаруудын оновчтой хослолын эдийн засаг-математикийн статистик загварыг боловсрууллаа.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4-р багт 2001 онд байгуулсан "Цагаан ундарга" хоршооны малчдын 13.5 мянган ямааны тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан ямаан сүргийн эргэлт, бүтцийн эдийн засаг-математикийн загварыг боловсруулж монгол улсын ямаан сүргийн оновчтой бүтцийг тогтоох санал дүгнэлт гаргалаа.
Малчны хоршоо байгуулах арга зүйн зөвлөмж боловсруулж түүнийгээ Архангай аймгийн 8 сумын хөдөлмөрчдөд тараан танилцуулаад уг зөвлөмжийн талаархи сэтгэгдлийг нь судлах ярилцлага социологийн судалгааг дээрх 8 сумын 5 сумын нь хөдөлмөрчдийн дунд хийж санал асуулга явууллаа. Уг санал асуулгад уг 5 сумын 80 гаруй хүн хамрагдаж өөрсдийг дүнэлт саналаа өгсөн болно.
Малчдын хоршоо байгуулах хөгжүүлэх арга зүйн зөвлөмж, тэдний бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал гаргав.