Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2000-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : зэрэглэл, хэмжээ, байрлал, наслалт, харьцаа, жил, дэлүү
Үр дүн
1. Элэгний хорт хавдар 50-59 насанд илүүтэй тохиолдож, эрэгтэй ба эмэгтэйн харьцаа 1.9:1 байдгийг илрүүлэв.
2. Элэгний хорт хавдрын судсан дотуур эмчилгээ хийлгэгчдийн наслалт 80.3%-д 6 сараас 5 жил уртасдагийг тогтоов.
3. Элэгний хорт хавдрын хэмжээ 4.1см-8.1см хүртлэхэд хавдрын судсан дотуур эмчилгээг хийсэн байна.
4. Элэгний циррозын 2-р зэрэглэлд дэлүүний судас бөглөх нь илүү үр дүнтэйг тогтоов.
5. Хайрст үлд оноштой 1001 монгол өвчтөн, 117 эрүүл хяналтын хүмүүсийг хамруулан МНС S генийн нэгж нуклеотидын полиморф хэлбэршлийг +614, +619, +1118, +1215, +1236, +1240, +1243, +1372 найман байрлал дээр полимеразын гинжин урвалаар (ПГУ) өсгөх, МНС S генийн бүрэн дэслэлийг тогтоох технологиор судалж +1236 байрлал дахь хомозигот Т (серин) аллел нь хайрст үлд өвчтэй хүмүүст магадлалтай өндөр давтамжтай тохиолдож байгааг тодорхойлов.
6. Лазерийн нэг багц гэрлээр флюоресцейн изотиоционат (FITC), фикоэритин (РЕ) туяарагч будгийг зэрэг хэмжиж Т лимфоцит эсийн дэд бүлгүүдийн маркерыг тодорхойлдог факскаунт системийг манай орны эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж ХӨСҮТ-д суурилуулав.
7. Нойр булчирхайн дахь голомтот өөрчлөлтийн байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, хил хязгаар, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах нягтрал, шохойжилт, уйланхайт өөрчлөлт, цөсний сувгийн өргөсөлт, лимфийн булчирхайн томролт нь нойр булчирхайн хорт хавдрыг оношлох ба ялган оношлох боломжтойг тогтоов.
8. Зүрх судасны эмгэгтэй хүмүүсийн цусны липидын судалгааг эрдмийн зөвлөлөөр батлагдсан аргачлалын дагуу зүрхний ишеми болон артерийн даралт ихдэх өвчтэй 150 хүнийг хамруулав. Дээрх хүмүүсийн цусны сийвэнд нийт холестерин триглицерид, ИНЛП, БНЛП, МБНЛП-уудыг тодорхойлж дээрх өвчнүүдийн болон хүйсээс хамаарах ялгааг харьцуулан судлав.